Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Японд якузагийн толгойлогчийг баривчилжээ
Японы өмнөд нутагт ажилладаг гэмт хэргийн “Кудокай” бүлэглэлийн гурван толгойлогч этгээдийг тус улсын цагдаагийнхан иргэдээс “татвар” татдаг том хэмжээний тогтолцоо бий болгосон, өөрсдөө татвар төлөөгүй хэрэгт сэжиглэн баривчилсан байна.
Эдний тоонд “Кудокай” бүлэглэлийн тэргүүн, японы гэмт хэргийн ертөнцийн зартай төлөөлөгч 68 настай Сатору Номура оржээ. Түүнийг аллага, хүн хулгайлан хөнөөсөн хэргийн төлөөнөө хэдийнээ баривчилсан бол одоо шүүхэд татаад байна.
Мөрдөн байцаалтын явцад Номура нь өөрийн бүлэглэлийнхэн болоод бусад бүлэглэлээс татвар байдлаар 227 сая иен буюу 1,8 сая доллар татаж банкуудад өөрийн гэр бүлийн гишүүдийн нэр дээр данс нээн хадгалсан атлаа 88 сая иений татвараа төлөөгүй байсан гэнэ.
Фукуока аймгийн цагдаагийн төлөөлөгч энэ тухай мэдээлсэн хэвлэлийн бага хурал дээрээ мафийн толгойлогчид ингэж гишүүдээсээ татвар авч байгаа нь тэднийг гэмт хэрэг рүү түлхэж байгаа хэрэг гээд “Энэ бол нийгмийн эсрэг тогтолцоо” гэсэн байна.

0 Сэтгэгдэл