Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр АНУ-д 24 тэрбумаар үнэлэгдэх 7 байшинтай хэмээн бичиж, олонд баахан байрны үүх түүхийг дэлгээд зогсохгүй, түүнийг Манхэттэн дахь байшингийнхаа зүлгийг усалж буй зураг хэмээн нэгэн зураг хүртэл дэлгэсэн. За ямар ч байсан ийм олон байшинтай бас ийм их хөрөнгөтэй хүнд цагийн ажилтан олдохгүй зүлгээ өөрөө тайрч тэгшлээд услах шаардлага гарсан л болж таараад буй. 24 тэрбумын хөрөнгөтэй хүн өдрийн 100 ам.доллар халааснаасаа гаргахыг хүсээгүй болж таарна. Зүлэгчин болохгүй их хэмжээний мөнгөтэй гэдэг хүн зүлгээ өөрөө услаад зогсож байгаа нь хэн хүний хөх инээдийг хүргэсээр удлаа. Тайлбар нь нийцээгүй зургийн тайлал хэзээ олонд ил болох юм болдоо. Бас нэг зүйл нь дөрвөн саяын хаус усалгааны системгүй байх уу? Шарга морьтын зуслан шиг сэтгэлгээтэй нэгэн тэгэхээр сайхан халтуурдаж орхижээ.