Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Азийн триатлоны холбоонд ах дүү хоёр ажиллахаар болжээ

Тайванийн Тайпэй хотноо Азийн триатлоны холбооны чуулган болж өндөрлөжээ.  Энэ удаагийн хурлаар 2015-2019 онд холбоог удирдах бүрэлдэхүүнээ сонгосон байна. Холбооны ерөнхийлөгчийн албыг БНСУ-ын иргэн, олимп-жүдогийн нэртэй зүтгэлтэн Пак Ён-Сүний хүү Пак Сүк Вон хашихаар болж, Монголын триатлоны холбооны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Азийн Триатлоны холбооны “Хөгжлийн комиссын гишүүн”-ээр, Монголын триатлоны анхны тамирчдын нэг М.Цэнгүүн Азийн Триатлоны холбооны “Тамирчны комиссын гишүүн”-ээр тус тус сонгогдсон байна.
Дашрамд сонирхуулахад, М.Цэнгүүний нагац ах нь Д.Жаргалсайхан гэдгийг Монголын триатлоны холбооноос мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан