Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Азийн өсвөрийн аварга өнөөдөр өндөрлөх нь

Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн гурван төрлөөр Энэтхэгийн Нью-Дели хотын Индира Гандийн нэрэмжит Спорт цогцолборын “К.Д.Жадхавын нэрэмжит бөхийн ордон”-д үргэлжилж буй.
Өчигдөр хөвгүүдийн 54, 58, 63, охидын 52, 56, 60 кг-ын жингийн барилдаан болж манай  бөхчүүдээс хөвгүүдийн 58 кг-ын жинд барилдсан Т.Тулга Ираны бөхийг ялж Азийн өсвөрийн аварга боллоо. Түүний хувьд дасгалжуулагч Б.Баттулга, багш Ц.Гантөгс нарын удирдлага дор “Арслан” клубт бэлтгэл сургуулилт хийдэг билээ.
Ховд аймгийн Манхан суманд 1998 онд төрж дөрвөн настайдаа эцэг, эхийн хамт нийслэлд шилжин ирж суурьшсан тэрээр манай улсын өсвөрийн Азийн зургаа дахь аварга нь болж буй юм. Харин охидын 52 кг-ын жинд барилдсан Н.Анударь хүрэл медальд хүртэв. Өнөөдөр хөвгүүдийн 42, 46, 50, охидын 65, 70 кг-ын жингийн барилдаан болж тэмцээн өндөрлөх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан