Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятад маргаантай арлаа ажиглах бааз барьж байна


Хятадын засгийн газар хятад-японы хооронд маргаантай байдаг Сенкаку арлын дэргэд Жэзян мужийн Вэньжоу хотын тойрогт ажиглалтын бааз байгуулахаар шийдвэрлэжээ. Эндээс БНХАУ-ын эргийн хамгаалалтын хөлөг онгоцууд арлын орчим явж эргүүл хийн байдлыг ажиглаж байх юм байна. 500 мянга орчим хавтгай дөрвөлжин метр талбайтай энэ баазыг байгуулахад БНХАУ 544,3 са яам.доллар зарцуулна гэнэ.
Япон энэ арлыг өөрийн газар нутаг гэж үздэг, тэгээд ч 2012 оны есдүгээр сард хувийн нэгэн эзнээс нь худалдан авснаа зарласан юм.

Япон хятадын маргаантай байдаг энэ арал ямар учиртай вэ


Япончуудын Сенкаку гэдэг Хятадын тал болохоор Дяоюйдао гэж нэрлэдэг энэ арал хоёр улсын маргааны эх үүсвэр болдог. Хятад болохоор манай газар нутгийн түүхэн нэг хэсэг гэдэг. Энэ арлыг хятадууд бүр XY  зууны хоёр дугаар хагаст нээсэн ч 1894-1895 оны хятад японы дайны дараагаар Японы талд шилжсэн юм байна.
Дэлхийн хоёрдугаар дайны дараагаар АНУ-ын хяналтад байж байгаад 1972 онд Японы талд шилжүүлэн өгч өнөө хүртэл Окинава аймгийн нутагт харьяалагддаг байна.  
Харин Хятадын тал энэ арлыг Токио 1943 оны Каирын тунхгийг зөрчин хууль бусаар эзэмшиж байна, манайд буцааж өгөх ёстой гэсээр байна. 1992 онд Бээжин Сенкаку арлыг өөрийн газар нутаг хэмээн усан хилдээ багтаасан хууль баталсан юм.
1999 онд энэ арлын орчимд нүүрс ус төрөгчийн асар их нөөц олдсон нь маргааныг улам дэвэргэсэн гэж болно. Геологчид энэ нөөцийг илрүүлсний дараагаар л хоёр тал өөр өөрийн архиваас бүхий л баримт бичгээ дэлгэж арлыг өөрийн газар нутаг гэж батлахаар оролдож эхэлсэн.
Хятадын тал бүр 2011 оны гуравдугаар сараас Чуньсяогийн хий боловсруулах үйлдвэрийг шинэчлэн сайжруулах ажил хийж эхэлжээ.
Ингэж байтал 2012 оны есдүгээр сард Сенкаку арлыг эзэмшиж байсан хүнээс өмнөд хэсгийг нь Японы Засгийн газар худалдан авсан нь маргааныг бүр ч хөөрөгдлөө.

Үүнээс үүдээд хятадад японы эсрэг хөдөлгөөн өрнөж Бээжин дэх ЭСЯ-ны барилга руу чулуу шидэн, японы  эсрэг үндсэрхэг уриа лоозон хашгирч, японы далбааг шатаасан бол  Циндао хотод “Тойото”-гийн дилерийн төвийг жагсагчид шатааж, “Панасоник” компанийн заводын хэсгийг шатаасан явдал ч гарсан юм. Үүнээс болж БНХАУ дахь японы хэдэн арван байгууллага ажлаа зогсоон, хятад дахь японы үйлдвэрийн барааны борлуулалт буурахад хүрч  байлаа.
Тэр бүү хэл тэмдэглэхээр төлөвлөөд байсан хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн арга хэмжээ ч тасалдахад хүрсэн юм.
Аажимдаа энэ маргаан хоёр улсын цэргийн хүчин чадалд нөлөөлж, бүр өдөөн хатгах шинжтэй үйлдлүүд ч ар араасаа гарах болсон юм. Хятадын эргүүлийн хөлгүүд арлын орчим эргэлдэх болж энэ асуудлыг  2012 онд ХКН-ын даргаар Си Зинпинь томилогдоод  ч эцэслэн шийдээгүй. Харин ч хятад улс өөрийн газар нутгаа эрс хамгаалах болно, “Дайнд ялахад ямагт бэлэн байх ёстой” гэж мэдэгдсэн. Үнэхээр ч Хятадын цэргийн зардал жилээс жилд өссөөр байгаа.
Энэ арлын асуудал зөвхөн Хятад-Японы харилцаанд нөлөөлөөд зогсохгүй Япон, АНУ-ын хятадын эсрэг цэргийн харилцааг улам бэхжүүлэхэд нөлөөлж, “хятадын аюул” гэдэг уриаг хөөрөгдөж  эхэллээ.
Хариуд нь Бээжин бас дэлхий дахинд хандаж байна. БНХАУ-ын Олон улсын асуудлаарх хүрээлэнгийн дэд ерөнхийлөгч, хятадын ГХЯ-тай шууд биш холбоотой Го Сяньган гэгч Москва, Сөүлийг японы эсрэг фронтод нэгдэхийг уриалж байсан удаатай.

Энэ нь эдгээр улсуудаар Токиод шахалт үзүүлж газар нутгийн асуудлаар шинэ энхийн гэрээ байгуулан японоор гарын үсэг зуруулах гэсэн үг.
Гэхдээ Токио албан ёсоор ийм шинэ хэлэлцээрт гарын үсэг зурна гэдэг бол хол. Нөгөө талаас ийм саналыг Вашингтон хүлээн зөвшөөрөхгүй. Ингэх нь  зүүн Ази дахь хувийн ашиг сонирхолд нь харшилна.

Сенкаку /Дяоюйдао/ арлын маргаан нь Хятад Японы харилцааг гацаанд оруулаад байгаа нь үнэн ч эндээс гарах арга замаа Токио ч, Бээжин ч олоогүй л байна. Бие биеэ хүндэтгэн харилцан буулт хийх ёстой мэт ч аль аль нь ямар ч буулт хийхгүй зүтгэсээр л байгаа юм.  
Яахав цэргийн мөргөлдөөн арай ч болчихгүй, эсрэг тэсрэг байр сууриа хадгалан сөрөн зогссоор байгаа ч ямар нэгэн шалтаг гарч ирвэл байдал хурцдахад бэлэн л байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан