Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголчууд дундад зуунд шүдний сойз хэрэглэдэг байж


Азовт малтлага хийсэн Севастополийн археологчид манай эриний XIY зуунд хэрэглэж байсан шүдний сойз олсон байна.
Шүдний сойзыг XY зууны үест л Хятадад хэрэглэж байсан гэдэг таамаг байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ Монголчууд бүр X-XII зууны үест Алтан ордны улсын Азак буюу тэр үеийн Азов хотод ийм соёлтой байсныг энэ олдвор илтгэж байна гэж Азовын орон нутгийг судлах музейн археологийн тасгийн эрхлэгч Андрей Масловский хэлжээ.
Өнөө хүртэл 500 жилийн настай сойз, ахуйн ийм хэрэгсэл  олдоогүй юм.  Археологчид шүдний сойзноос гадна ахуйн бусад олдвор ч бас олжээ. Эдний нэг нь барууны хийцтэй хэрмэл дайчны “загалмайтны илд” нэртэй илд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан