Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Украинчууд засгийн газраа голж, оросын аюулаас айж байна


Украиныг оролцуулаад дэлхийн 10 орны 11 мянган хүний дунд явуулсан судалгаагаар Украины баруунд ч, дорнод бүсэд ч улс орныхоо нөхцөл байдалд өөр өөрөөр хандаж байгаа нь гарсан байна. Хоёр талын иргэд өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал нь засгийн газрын үйл ажиллагаанаас болж байгаа гэдэг дээр л санал нийлжээ. Аль ч нутагт гэсэн хүмүүсийн 94 хувь нь улс орныхоо эдийн засгийн байдалд сэтгэл дундуур байгаа бол дөнгөж гурван хувь нь өөдрөгөөр харж хэвийн байна гэжээ. Санал асуулгад оролцогсдын 75 хувь нь засгийн газар шүүхийн тогтолцоонд сөргөөр нөлөөлж байна гэж үзсэн байна.
Хүмүүсийн 57-62  хувь нь Ерөнхийлөгч Петр Порошенкогийн үйл ажиллагаа нь эдийн засагт, авлигатай тэмцэхэд, Оростой харилцах харилцаанд, дорнод бүсэд болж байгаа мөргөлдөөнийг зогсооход нөлөөлж чадахгүй байна гэж үзжээ. Киевийн засгийн газрын үйл ажиллагаанд таагүй хандагсдын эзлэх хувь баруун бүсэд 28-аас 54 хувь болтол өссөн бол дорнод бүсэд нь 59 хувь байснаа 65 хувь болж өссөн дүн гарчээ.
Харин хоёр тал хоёулаа Оросын талаас түрэмгийлэл ирж магадгүй гэж үзэж байна. Энэ үзүүлэлт баруун талд нь 56 хувь байгаа бол дорнод бүсэд 33 хувь байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан