Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирак руу АНУ цэргийн 400 зөвлөхөө илгээж магадгүй


АНУ-ын эрх баригчид Иракийн армийн “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн террористуудтай хийх тэмцэлд шинэ старатеги боловсруулахад нь туслах зорилгоор тус улсад  цэргийн 400 зөвлөхөө илгээж магадгүй хэмээн нэрээ хэлээгүй эх сурвалжаас авсан мэдээллээ New York Times дамжуулжээ.
Цэргийн мэргэжилтний энэ шинэ групп иракийн армийг Эр-Рамади хотыг эргүүлэн авч хяналтаа тогтооход нь иракийн армид туслах юм байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АНУ энэ бүс нутаг руу цэргийн 1500 албан хаагчаа илгээснээр Ирак дахь америкийн цэргийн тоо 3080 болсон юм.
Үүний өмнө АНУ иракийн цэргийн албан хаагчдыг “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийнхэнтэй хийх тэмцэлд дадлагажуулах төвөө нэмэгдүүлэх гэж байна гэж бас мэдээлсэн. Энд лавтай Анбар мужид сургалтын шинэ төв байгуулах гэж байгаагаа Обамагийн засаг захиргаа мэдэгдсэн гэж New York Times тэмдэглэжээ.
Нийтдээ 30 орчим мянган хүнтэй  “Лалын улс” зэвсэгт бүлэглэл нь өнөөдөр Ирак, Сирийн нутгийн зарим хэсгийг эзэлж аваад тэндээ өөрсдийн халифат улс гэгчээ тунхаглаад байгаа нь  2014 оноос эхлэн дэлхий дахины толгойны өвчин болоод байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан