Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Балти орчмын гурван улс Оросын эсрэг үү, Орос эдний эсрэг үү
Дэлхийн II дайны өмнө ЗХУ Балти орчмын Латви, Эстони, Литва гэсэн гурван улсыг өөртөө нэгтгэсэн байдаг. Ингээд зогсолгүй дээрх гурван улсын үндэсний үзэлтнүүдийг дайны дараа ЗХУ-ын коммунистууд хүйс тэмтэрсэн явдал нь өнөө хэр мартагдалгүй, ээн гурван улсад оросын эсрэг үзэл бат шингэчихээд байна. Улмаар Оросын эсрэг үндсэрхэг үзэл эдгээр улсад бүр түгж аймшигт Орос энэ жижиг орнуудыг хэзээ хэзээгүй эзлэх гэж байгаа юм шиг суртал ухуулга хийдэг болжээ.
Мэдээж Балтийн орнуудын ар тал нь умард Атлантын эвсэл НАТО, АНУ болж Оросыг тойруулан цэргийн баазаа байрлуулахыг эрмэлзэж байна. Литвийн удирдлага өөрийнхөө цэргийн хүчин чадлыг эргэн харж зэвсэгт хүчнийхээ бүрэлдэхүүнд түргэн маневрлах хүчин байгуулаад байгаа. Энэ шинэ хүчний үүрэг нь улсынх нь газар нутаг руу зарлаагүй дайн эхэлбэл аюулгүй байдлаа хамгаалах зорилготой. Литвийн генералуудын тооцож байгаагаар энэ хоёр мянга орчим цэрэг дайсныг эсэргүүцэн тогтоож, улс орон даяар дайчилгаа явуулах боломж олгох юм байна.
Үүний зэрэгцээ Балтийн орнуудад түнш НАТО, Америкийн десантын цэрэг, Унгарын явган цэрэг, Португал, Канадын сөнөөгч онгоцнууд тусална.
Литвийн удирдлага, оросын эсрэг үзэлт Ерөнхийлөгч Даль Грибаускайт өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ОХУ бол түрэмгийлэгч орон гээд хэлчихсэн. Эцэг нь зөвлөлтийн дотоод яамны ажилтан байсан, өөрөө коммунист намын гишүүн байсан хүн ингэж хэлж байгаа юм.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Столтенберг саявтар Балтийн орнуудад ирэхдээ батлан хамгаалах зардлаа нэмэхийг сануулсан байна. Латвийн удирдагчид Оростой хил залгаа газруудад хийх эргүүлээ чангатгаж, хүчний байгууллагын ажилтнуудынхаа тоог нэмнэ гээд зарлачихлаа. Литва хэдэн жилийн өмнөөс хугацааны цэрэг татахаа больсон ч одоо эргээд цэргийн дайчилгаа явуулдаг боллоо. Гэхдээ энэ улсын цэргийн зардал нь ер бусын бага, үүнийгээ нэмнэ гэдэг хэцүү. Тэгээд ч Вильнюст өөрийн гэсэн танк, нисэх онгоц байхгүй болохоор энэ жижиг орон юу хийж чадах билээ.
Эстони бол ДНБ-ийхээ хоёр хувийг л батлан хамгаалах салбартаа зарцуулдаг орон. Харин сүүлийн 20 жилд америкчууд энд зэвсэг техникээрээ зэвсэгт хүчинд нь тусалж байгаа юм.
Балтийн гурван орон цэрэг армийн талаар хамтран ажиллаж гурван орны, дээр нь Украины цэрэг офицеруудаас бүрдсэн тусгай бригад байгуулаад байна. Үүнийгээ мэдээж умард Атлантын цэргийн эвсэл НАТО-гийн стандартаар бэлтгэж дадлагажуулах юм. Энэ нэгдсэн бригадынхан англи хэлээр харилцах юм гэнэ.
Америкчуудын хувьд дорнод Европт хэдэн зуун танк, хуягт машинтай тодорхой хүчинтэй байхыг эрмэлзэж байна. АНУ-ын генералууд ямар нэг Оросын түрэмгийлэл, түүнтэй тэмцэх тухай ярьж байна.
Балти орчмын орнууд өнөөдөр Оросын түрэмгийлэл гээчийн тухай чанга чангаар ярьсаар байгаа ч Украины холбоотондоо туслахгүй л байна. Энэ нь чухамдаа Латви, Литва, Эстони гэсэн энэ гурван гүрэн НАТО-гийн гишүүн орнуудын анхаарлыг өөртөө татах гэсэн арга ч байж болох. Магадгүй түншүүд нь тусалж эвсэгт хүчнийг нь зэвсэглэж, байлдах чадварыг дээшлүүлэхэд анхаарч мэдэх юм.
Балти орчмын гурван орны Оросын эсрэг яриа, Оросын түрэмгийллийн тухай суртал нэвтрүүлэг Крымыг ОХУ булаан авсан, Украины дорнод нутагт болж байгаа мөргөлдөөнөөс хойш улам идэвхжиж байгаа юм. Энэ гурван улс бүгд ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан, орос хэлтэй иргэд ямар нэгэн хэмжээгээр амьдардаг болохоор ОХУ орос иргэдээ хамгаална гээд нэг л өдөр цэргээ оруулдаггүй юм гэхэд, Украины аргаар дотроос нь бужигнуулахгүй гэх баталгаа байхгүй гэсэн үг.
Үүний дээр Оросын агаарын цэргийн нисэх онгоцнууд энэ гурван орны хилийн бүсээр байн, байн нислэг үйлдээд байдаг, хилийн ойролцоо цэргийн хүчин бөөгнөрүүлэн сургуулилт хийх болсон нь эрх баригчдынх нь сэтгэлийг түгшээсээр байгаа юм.
hohi chine. Baavgain uuduus ene 3-n uneg yu hiij chadah yum be?
ene 3 uls , uls gejdee yastanuud bol hezeeneese huchtei tald ni urvaj yavdag yastanuud yum.

0 Сэтгэгдэл
gggggg
barack obamag-iin har bugsiig doloogood baival hen taatai handakh ve de, chadahgui yumaar oroldokh heregguie l dee,
2015.06.11
2015.06.11
2015.06.11