Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Туркт сүүлийн 13 жилд анх удаа эвслийн засгийн газар байгуулна


Өнгөрсөн ням гарагт Туркт болсон парламентын сонгуулийн дүнгээр өнгөрсөн 13 жилд засгийн эрх барьсан барууны чиглэлийн Шударга ёс, хөгжлийн нам дангаараа эрх барих хангалттай хэмжээний суудал авч чадаагүй байна. Сонгуулийн урьдчилсан дүнгээр Шударга ёс, хөгжлийн нам ололнхи болоход хангалттай 276 суудлаас дөнгөж 258-ыг авсан нь 40,9 хувь болжээ.
Гэхдээ Режеп Тайип Эрдагоны байгуулсан энэ нам авсан суудлаараа бусад намуудыг тэргүүлж байгаа болохоор Засгийн газрыг эмлхэдээ сөрөг хүчнүүдтэйгээ зөвшилцөх юм. Шударга ёс, хөгжлийн намын өнөөгийн тэргүүн Ахмет Давутоглу хамтрагчид болон сөрөг хүчнийхэндээ хандан “Энэ бол ард түмний шийдвэр. Энэ бол эцсийн бөгөөд чухал ач холбогдолтой. Харин бид Турк улсын тогтвортой байдла, хөгжил цэцэглэлд хор учруулахгүйн төлөө ажиллаж бүхнийг хийх ёстой” гэж мэдэгджээ.
Өнөөдөр төрийн тэргүүн Режеп Тайип Эрдагон давуу бүрэн эрх эдэлж байгааг өөрчлөн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн тухай шинэ хэлбэр тусгасан Үндсэн хууль боловсруулна гэж Шударга ёс, хөгжлийн намын удирдлага үздэг юм. Ганцхан үүнд энэ сонгуулийн эцсийн дүн чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан