Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Петербургийн иргэн аварга могойнхоо золиос болжээ


ОХУ-ын Санкт-Петербургийн нэгэн иргэн эмэгтэй гэртээ нас барсан хэргийг шалгасан хууль сахиулагчид гэрт нь  гурван метрийн урттай аварга могой байхыг олсон байна.
Энэ сарын 6-ны орой тус хотын Вавиловын гудамжны оршин суугч нэг иргэн  цагдаагийн газар луу утасдаж байрных нь нэгэн эмэгтэй орцны шатан дээр нас барсан байна хэмээн мэдээлжээ. Цагдаагийнхан очиж үзэхэд 40 настай эмэгтэй хөлдөө шархтай, цус гарсан байдалтай олдож цусны үлдэгдэл өөрийнх нь гэрийн усны өрөөнд бас байжээ. Цаашид байранд нь үзлэг хийхэд гурван метр 30 см урттай аварга могой гарч ирсэн байна.
Хэргийг шалгах явцад энэ байрны эзэн могойг хэдэн жилийн турш байрандаа хадгалсан, эцэст нь могой эзнээ хатгаж хордуулсан нь тодорхой болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан