Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ФИФА: Орос, Катарт хөлбөмбөгийн ДАШТ явуулах эрхийг хасах үндэсгүй


Орос, Катарт хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 2018, 2022 оны тэмцээн явуулах эрхийг хасах ямар ч эрхзүйн үндэс байхгүй гэж Олон улсын хөлбөмбөгийн холбоо ФИФА мэдэгдэлдээ дурджээ.
Үнэхээр л дэлхийн аваргын тэмцээн явуулах эрх олгохдоо авлига авсан баримт нь байх юм бол л Орос, Катар хоёрт энэ тэмцээн явуулах эрхийг цэцалж болох юм гэж ФИФА-гийн дүрэм сахиулах хяналтын комиссын дарга Доменко Скала  өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн байна.
“Орос, Катар улсууд 2018, 2022 оны дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн явуулах эрхийг ФИФА-гийн гүйцэтгэх хорооны санал хураалтаар шударгаар олж авсан. Байгаа баримтуудад задлан шинжилгээ хийсэн шинжээчдийн дүгнэлтээс үзэхэд энэ хоёр улсад дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явуулах эрхийг цуцлах ямар ч эрхзүйн үндэс алга” гэж ФИФА-гийн мэдэгдэлд дурдсаныг CNN иш татжээ.
Швейцарийн цагдаа, хуульзүйн холбооны захиргаа үүний өмнө 2018, 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ОХУ, Катарт явуулах эрхийг олгохдоо авлига авч шийдсэн байж магадгүй хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж мэдэгдсэн юм.
Орос, Катар хоёр улс хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 2018, 2022 оны тэмцээн зохион байгуулах эрхийг 2010 оны арванхоёрдугаар сард авсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан