“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
Дипломын наймаа үргэлжилсээр......
Сурж мэдэх гэж цаг хугацаа хүч чадалаа үрж байсан нь дорвол диплом худалдаж аваал хүссэн ажилаа хийж болдог нийгэм юм бишүү? Төрийн ажилчин бүр төрийн хэвлэл мэдээлэлийн албанд ажиллаж болж байна шүү дээ
Хуурамч диплом авах гээд захиалга өгөөд авч байгаа хүмүүсийг хийж байгаа хүнээс нь илүү шийтгэх хэрэгтэй, насан туршдаа хууран мэхлэгч явж байгаа гэсэн үг, тийм дипломтой хүмүүсийг бүр эрүүгийн гэмт хэрэгтэнд тооцох ёстой гэж бодож байна.
энэ уа үнэн 2010-2012 оны ШУТИС-н дипломыг 5,5 саяд гаргаад байна энэийг хууль хягалтынхан хараасай
Цэгцэгстэй зэрэгцээд эд цэцэглэдэг бизнес бол дипломын наймаа. Оюутан залуус сургуулиа төгсөх гэж байгаа энэ үед хуурамч диплом борлуулах явдал газар авч энэ төрлийн бизнес эрхэлдэг хэсэг бүлэг хүмүүсийн халаас түнтийдэг гэвэл худал хэлсэн болохгүй. Тэдний буянаар хуурамч дипломтонгууд төрийн албанд шургалж, бүр агентлагийн дарга, дүүргийн засаг ноёноор суучихсан байсан гашуун түүх саяхных. Тэр ч бүү хэл энэ оны эхэнд хүртэл Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1628 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шалгахад зарим нэр дэвшигч нь хуурамч диплом ашиглан төрийн албанд ажиллаж байсан зөрчил илэрсэн удаатай.
Гэтэл ойрын өдрүүдэд диплом зарна, их дээд сургуулийн диплом яаралтай гаргана, Хүмүүнлэгийн димпломын үнэт цаас зарна, БСШУЯ-нд бүртгэлтэй болон зөвхөн сургуульд нь бүртгэлтэй ориг диплом гэрээ байгуулж гаргана, найдвартай гэсэн зар зарын сайтуудаар нэг тэнүүчилж байгаа нь энэ төрлийн бизнес идэвхжиж байгааг гэрчилнэ. Тэдний бизнесийг хөхиүлэн дэмждэг хүмүүс ч диплом яаралтай гаргуулна, бүртгэлгүй байсан ч болно аав, ээждээ л үзүүлэх гэсэн юм зэргээр хариу бичжээ. Зарын дагуу хоёр ч дугаар руу утас цохилоо.
Өнгөрсөн жилийн наалт байхгүй шүү
/Бүртгэлтэй диплом гаргана. Үнэт цаасан дээр хэвлэнэ гэсэн зарын дагуу 8887...... гэсэн дугаар руу залгав/
-Бүртгэлтэй диплом гаргана гэсэн үү. Аль сургуулийнх юм бэ?
-Бүртгэлтэй ч биш л дээ. Үнэт цаасан дээр хэвлэж өгөх юм.
-Тэгвэл аль ч сургуулийнхыг гаргуулж болох нь ээ?
-Тэрийг сайн мэдэхгүй байна. Хүнээс л асууж өгнө дөө. Аль сургуулийнх хэрэгтэй юм бэ.
-ШУТИС-д сурч байгаад өнгөрсөн жил дундаас нь гарчихсан юм. Та нараар хийлгэлээ гэхэд багш нарын гарын үсгийг яах болж байна вэ?
-Зохицуулаад хийгээд өгчихдөг хүн бий. Надад болохоор ганц хоёр үнэт цаас байгаа юм л даа. Тэрийгээ л ашиглах гээд. Харахад ямар ч ялгаагүй ижилхэн дипломтой болно гэсэн үг шүү дээ. Албан байгууллагууд ялгаж мэддэггүй юм. Бүртгэлгүй гэдгээрээ л ялгагдана.
-Үнэт цаас чинь оргиналь байж чадах уу. Үзэж болно биз дээ. Хийлгэхэд хэдий хугацаанд гаргаж өгөх вэ?
-Бололгүй яахав. Анги нь л бэлэн байвал өдөртөө гаргаад өгнө. Гэхдээ өнгөрсөн жилийн наалт байхгүй шүү. 2013 оных л байгаа. Тэрийг нааж өгнө дөө. Одоо наалт нь өөр болсон гэсэн. Гэхдээ Дарханых хуучин цэнхэр наалттай л байна билээ. Тэгэхээр болох байх.
-Үнэ нь хэд болох бол?
-350 мянга.
Орой эргэж холбогдохоор болж бидний яриа өндөрлөсөн юм. Түүний хэлснээр бол өөрт байгаа үнэт цаас нь жинхэнэ гэнэ. Гэвч холбогдох газрын мэргэжилтнүүд дипломны үнэт цаасыг хэн ч, яагаад ч худалдах боломжгүй. Учир нь БСШУЯ, Үнэт цаасны газар хоорондын гэрээний дагуу яамнаас захиалсан тоогоор л цаасыг үйлдвэрлэж, нийлүүлэх журамтай байдаг гэсэн тайлбарыг хэлж байна. Түүгээр ч барахгүй БСШУЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Үнэт цаасны газартай хамтран их, дээд сургуулийн мэргэжлийн дипломыг нарийн нууцлалтайгаар хийдэг болохоор улсын дугаартай хуурамч диплом гаргах боломжгүй байдаг гэв. Ингээд бид дараагийн зарын эзэнтэй холбогдлоо.
/МУИС-ийн Газарзүй геологийн сургуулийн димплом зарна, гаргана гэсэн зарын дагуу 8858...... гэсэн дугаар руу холбогдож дараахь зүйлийг тодрууллаа.
-Ярих боломж байна уу. Зарын дагуу ярьж байна. МУИС-ийн диплом зарна гэсэн үү. Хэдэн оных юм?
-Тийм. 1996 оных.
-Өнгөрсөн жилийнх бий юу?
-Байлгүй яахав. Хэдэн оныхыг ч авч болно. Гэхдээ бүртгэлгүй л гарна гэсэн үг. Яаманд бүртгэлгүй болохоос биш бусдаар бол ялгагдахгүй. Айлтгүй.
-Үнэт цаас нь жинхэнэ байж чадах уу?
-Үнэнийг хэлэхэд оргиналь биш. Гэхдээ ямар ч ялгаагүй. Яахав цаасаа өөрөө олоод ирэх юм бол үнээ хямдруулж болно. МУИС-ийн ориг цаас олддоггүй байхгүй юу.
-Гадуу жинхэнэ үнэт цаасанд хэвлэж өгнө гээд байгаа нь ямар учиртай юм бэ?
-Яагаад ч оргиналь цаас биш хулхидаж байгаа юм. Танил талтай байгаад ч оргиналь үнэт цаас олддоггүй. Харахад ямар ч ялгаагүй цаас байдаг. Тэрийгээ л жинхэнэ гээд байгаа байхгүй юу. Мэдэх арга байхгүй учир би ч гэсэн чамд ориг гээд зарж болно шүү дээ.
-Та нарын цаасаар хийлгэе гэвэл үнэ ханш нь хэд болох вэ?
-700 мянга. Урьдчилгаа 100 мянгыг өгөх ёстой. Тэр мөнгөөр чинь бид материалаа авна. Нэг өдрийн дотор л гаргаад өгчих болохоор санаа зоволтгүй. Уг нь гадуур сая 500 мянган төгрөгийн ханштай байгаа. Харин ч бид хямдруулсан үнээр хийж өгч байна. Ингэхэд чи юунд ашиглах гэсэн юм.
-Ажилд ороход л ашиглана....
-Төрийн албанд орох юм бол аудитын шалгалт ирэхэд шалгаад л гаргаад ирнэ. Гэхдээ цэцэрлэгийн багш нарыг сүйдтэй шалгадаггүй юм билээ. Чи төрийн албанд орох юм бол эргээд бидэнд асуудал болох юм байна даа. Өмнө нь биднээр диплом гаргуулсан хүмүүс одоо ажлаа хийгээд явж л байна. Ямар ч асуудал гараагүй. Тэгэхээр найдвартай байж чадна. Чи өөрөө гадуур яаж хийж байна, ямар үнэ ханштай байгааг судлаад эргээд холбогдохгүй юу.
Энэ мэтээр хуурамч диплом үйлдвэрлэдэг бизнес эрхлэгчидтэй төвөггүйхэн холбогдож болж байгаа юм. Чиний өмнө хэд хэдэн хүн холбогдсон гэхийг нь бодвол бизнес нь ч эрэлт ихтэй байгаа нь илт. Харамсалтай нь энэ хэргээс улбаатай хохирогчид тийм ч цөөн биш. Тэдний нэг болох охины яриаг хүргэе. “Хүмүүсээ хуурамч юм хуурамчаараа л байдаг юм байна. МУИС-ийн диплом 1.5 мянган ам.доллараар хийлгэсэн юм. Хийсэн хүмүүс нь яаманд бүртгэлтэй ямар ч эргэлзээгүй. МУИС-ийн бүх бүртгэлд орсон гэсэн. Тэгээд Герман руу сургуульд явах гээд Германы Элчинд материалаа өгтөл диплом чинь хуурамч байна гэсэн. Элчингийнхэн сургуулийн архиваас шалгаад хуурамчийг нь тогтоосон юм билээ. Архивын мэргэжилтнээс очоод асуусан чинь ямар ч сургуулийн бүртгэлтэй дипломыг хуурамчаар хийх боломжгүй гэж байна. Яаманд бүртгэлд оруулдаг гэх бүлэг хүмүүс хүмүүсийг хуураад мөнгө аваад байгаа тухай ярьсан. Тэгэхээр бүртгэлийн тухай яамнаас хэзээ ч асуудаггүйг далимдуулж залилан хийдэг юм байна” гэв.
Ингээд бид ийм төрлийн гэмт хэрэг хийсэн хүн ямар ял шийтгэл хүлээдэг болохыг сонирхож үзлээ. Одоогоос хоёр жилийн өмнө хохирогч М.Мөнх-Амгалан интернэтээс “Их сургуулийн диплом хийж өгнө гэсэн” зар уншаад Х.Ганзориг гэх хүнтэй холбогдож утсаар яриад уулзахаар тохирч. Түүнд ШУТИС-ийн дипломыг 3.000.000 төгрөгөөр хийж өгөхөөр болж гурван ч удаа данс руугаа мөнгө хийлгэсэн байгаа юм. Харамсалтай нь, хийлгэсэн дипломоо авна гээд очтол ирээгүй байна. Энэ хэргийнхээ дараагаар Х.Ганзориг нь Б.Уранбилэг гэх охиныг хүртэл хулхидаж орхижээ. Б.Уранбилэгийн хувьд интернэтээр зар үзэж байгаад бүртгэлгүй диплом гаргана гэсэн зарын дагуу ярьж, урьдчилгаа болгож 300.000 төгрөг өгсөн байгаа юм. Гэвч дипломоо авахаар товлосон газраа ирээд цаг гаруй хүлээснийхээ эцэст залилуулсан гэдгээ мэдсэн байна. Харин хоёр хүн хулхидсаных нь төлөө Х.Ганзоригт давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн залилан мэхлэж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр таван сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэжээ. Гэвч саяхнаас ийм төрлийн гэмт хэрэг үйлдвэл таван жилийн хорих ялаар шийтгэдэг болсон гэнэ билээ.
Тэгэхээр барын зулзагыг бага дээр нь гэдэг шиг хуурамч дипломын наймааг ил цагаанд нь гаргаж, амар хялбар аргаар мөнгө олох гэж завдаж байгаа нөхдүүдэд зохих байгууллагууд нь төмөр нүүрээ харуулах цаг нь болсон юм шиг.

Танил талтай байгаад ч оргиналь үнэт цаас олддоггүй

1 Сэтгэгдэл
Энхтулга
Диплом бол зүгээр цаас харина сурсан прахтик мэдлэг чадварыг хэнч авч чадахгүй сурч төгссөн нэртэй дипломын гол зөндөө байна аль алина адилхан
2019.04.25
2018.02.09
2017.05.02
2015.06.10