Тайландын Бангкок хотноо энэ сарын 22-28-нд Ази тивийн цомын аварга шалгаруулах модон бөмбөгийн IX тэмцээн, Тайландын Олон улсын модон бөмбөгийн нээлттэй VIII тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн тамирчид оролцоно.
Манай шигшээ багийн бүрэлдэхүүнд ахлах дасгалжуулагчаар ХААИС-ийн суурь боловсролын төвийн багш спортын дэд мастер Ж.Загас, эрэгтэй багийн бүрэлдэхүүнд Багануур ХК-ийн Уулын 2 дугаар хэсгийн тэсэлгээчин, ОУХМ Б.Мөнхбат, спортын мастер Б.Баянбулаг, Г.Төмөрбаатар, ХААИС-ийн оюутан Р.Пүрэвсүрэн, М.Ууганбаяр, Х.Пүрэвжаргал, эмэгтэй багт ХААИС-ийн оюутан СМ Б.Оюунтуяа, СДМ Б.Хишигжаргал, Д.Лхам, М.Сугарсүрэн, Г.Наранчимэг, Ж.Наранчимэг нар оролцохоор болжээ.
Тэд Их тэнгэрийн аманд байрлах ХААИС-ийн модон бөмбөгийн талбайд бэлтгэл сургалтаа хийж байгаа юм. Энэ сарын 12-нд Тайландад очиж, тус улсын модон бөмбөгийн тамирчидтай 10 хоногийн хамтарсан бэлтгэлд хийх юм.