Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америк бүсгүй номхон далайг сэлүүрт завиар гатална

Америкийн тамирчин бүсгүй Соня Баумштейн Номхон далайг сэлүүрт завиар ганцаараа гаталсан анхны эмэгтэй болохоор ням гарагт Японы Теси боомтоос аяллаа эхэлжээ.

Баумштейн 9600 км замыг туулж, есдүгээр сарын сүүлээр Сан-Франциско хотод ирэхээр төлөвлөж байгаа аж. Одоогийн байдлаар нэг ч эмэгтэй сэлүүрт завиар Номхон далайг ганцаар гатлаагүй байгаа юм. Харин ердөө хоёрхон эрэгтэй сэлүүрт завиар Номхон далайг ганцаараа гаталж чаджээ.

Тамирчин бүсгүйн завь 7 метр урт бол жин нь орчин үеийн хөнгөн материалаар хийсэн учир ердөө 300 кг аж.

“Би их шаргуу хүн. Ямар нэг ажлыг эхлүүлсэн бол заавал дуусгахыг хичээдэг. Би хурдан шантардаг хүмүүсийн нэг биш ээ” гэж тэрбээр ярьжээ.

Баумштейн урьд нь Атлантын далайг ганцаар гаталж байсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан