Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Муур нь эзнээ айлгаад гурван цаг гадаа зогсоожээ

Америкийн Коннектикут мужид айлын тэжээвэр муур эзнээ айлгаад гэртээ оруулалгүй гурван цаг гадаа зогсоосон явдал тохиожээ. “Муур минь над руу дайраад би гэртээ орж чадахгүй байна “ хэмээн эзэн нь шуурхай албаны 911 рүү утасдахад цагдаагийнхан эхлээд “Муур гэв үү та...” хэмээн гайхсан ч дуудлагаар ирж муурын хөлийг холбосны дараа л эзэн нь гэртээ орж чадсан байна.
Эрэгтэй гэртээ орохоор хэд хэдэн удаа оролдсон ч муур нь  хаалганы дэргэд зогсоод яг л дайрах гээд байжээ. Гэрийн эзэн эхнэртэйгээ хоёул машиндаа суун муурыг тайтгарахыг хүлээсэн  ч нэмэр болсонгүй ойртохоор нь л дайрах гээд байсан гэнэ.
Орон гэргүй амьтдыг авдаг газрын мэргэжилтэн хамгийн тайван амьтан ч гэсэн эзнээдээ дайрах тохиолдол байдаг. Саяын тохиолдолд бол муур сая төрсөн зулзагуудаа харамласнаас ийн аашилсан байна гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан