Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Чингис хаан” гран при тэмцээнд 50 гаруй орны тамирчин оролцоно


Дэлхийн жүдогийн холбооны хуанлид албан ёсоор бүртгэгдсэн олимпийн оноо олгох “Чингис хаан” гран при ирэх сарын 3-5-нд болно. Тэмцээний бэлтгэл ажил эхэлсэн бөгөөд оролцох тамирчид Монголын жүдо бөхийн холбоонд мэдүүлгээ ирүүлсээр байна. Энэ талаар МЖБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат өөрийн цахим хуудсандаа “Чингис хаан гран прид Японы шигшээ баг оролцохоор боллоо. Чингис хаан цомын анхны эзэн, Японы домогт бөх Кейжу Сузуки дасгалжуулагч мөн хүрэлцэн ирнэ” хэмээн бичжээ. Түүнээс тэмцээний талаар лавлахад “Өнгөрсөн жил 30 гаруй орны баг тамирчин Монголд ирж оролцсон. Өнөө жил 50 гаруй орон болох нь. Одоогоор Франц, Швед, Герман, Унгар, Чех, Их Британи, Швейцарь, Норвеги, Орос, Казакстан, Узбекстан, Иран, Хятад, Филиппин, Америк, Канад, Серб, Камбож, Мозанбек зэрэг улсын баг мэдүүлгээ ирүүлсэн байна” гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан