Сингапурт тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 7-нд болсон 11 дэх удаагийн сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс манай улсын баг 4 алт, 2 мөнгө, 4 хүрэл нийт 10 медаль хүртэж багийн дүнгээр Филиппин, Энэтхэгийн дараа гуравдугаар байрт шалгарлаа.
Стандарт төрлийн 7 хүртэлх хөвгүүдийн ангилалд А.Очир-Эрдэнэ алт, Э.Азжаргал мөнгө, 14-15 насны хөвгүүдийн ангилалд Б.Гарьдмагнай алт, хүрэл медаль тус тус хүртсэн байна. Долоон насны төрөлд алт, мөнгөн медаль хүртсэн хөвгүүд Олон улсын шатрын холбооны дэд мастер цол хүртжээ.
Харин 10-11 насны хөвгүүдийн ангилалд ДМ Ц.Тэнгис алт, мөн насны охидын ангилалд Г.Маралгуа мөнгө, Э.Удвал хүрэл, 16-17 насны ангилалд ДМ Э.Болдоо хүрэл, мөн насны охидын ангилалд ДМ О.Жаргалмаа хүрэл медаль хүртлээ.Тус тэмцээнд 19 орны 250 гаруй шатарчид зургаан насны 12 ангилалд оролцож байна.