Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Амьд араг яс” хэмээх хэт туранхайчууд


Ер бусын тарган хүнийг бодвол байж боломгүй туранхай хүн харьцангуй ховор. Ийм ч болохоороо тэр үү турханхайчуудын тухай нэг их бичээд, мэдээлээд байдаггүй. Нэгэн хэсэг  циркэд ийм хүмүүс “амьд араг яс” хэмээн нэрд гарч байсан  нь бий. Ер нь хэт туранхай хүмүүсийн түүх эртнээс үүдэлтэй.
Афины генерал Архестрадос гэж манай эриний өмнөх IY зуунд амьдарч байсан эрийг эсрэг талынхан нь баривчлаад худалдахын тулд жигнэж үзэхэд грекийн 1,5 обол гэдэг мөнгөний ч үнэ хүрэхгүй тийм туранхай байсан гэдэг.
Мөн л эртний грекийн шог найрагч Филимон ер бусын туранхай хүн байсан гэдгээрээ найрагчаасаа илүү алдаршсан хүн байж.

Австрийн хатан хаан алдарт Сисси ч таргалахаас эмээгээд бараг юм идддэггүй, ердөө л жимсний болон ногооны шүүс уудаг, махнаас бол зөвхөн цусыг нь уудаг хүн байсан гэнэ. Сайхан хүүхэн байсан гэдэг ч тэрээр 168 см өндөртэй байхдаа 40 кг хүрэхтэй үгүйтэй жинтэй байжээ.
1798 онд францын Шампань мужид  төрсөн Клод Амбруас гэгчийн тухай 1825 онд Франц, Их Британиар  нэг шуугьж байж. Тэрээр 160 см өндөртэй атлаа ердөө 16 кг жинтэй байснаас тэр.
Энэ хүний цээж ерөөсөө найман см болохоор хурц гэрэлд зүрх нь хэрхэн цохилж байгаа нь харагддаг байсан гэдэг.

Хамгийн туранхай эмэгтэй бол 1878 онд Их Британид төрсөн Роза Ли Плимонс гэгч 16 насандаа 12 кг жинтэй, 152 см өндөр байжээ.
XIX. XX  зууны заагаар циркүүд бие эрхтний гажигтай хүмүүсээр мөнгө олох болж  ер бусын туранхайчууд олны танил болдог байж. Худи Жон Мелон, Перси Пейп болон Жеймс Коффей нар гээд л.....
    
Хамгийн туранхай нь 1881 онд Массачусетст төрсөн Исаак Спраг гэгч анх  төрөхдөө ерийн л хүүхэд байсан ч 10 наснаасаа биеийнхээ жинг асар хурдан гээж эхэлжээ. Энэ сонин үзэгдлийн нууцыг нэг ч эмч тайлж чадсангүй Исаак 16 нас хүрэхдээ 18 кг хүрэхтэй үгүйтэй жинтэй байжээ. Эцэгтэйгээ хамт циркт очиход нь мөнгө хураагч төлбөр нэхэхийн оронд захирлаа дуудсан гэдэг. Ингээд Исаак циркт оржээ.

Францын Салонь мужид 1869 онд төрсөн Доминика Кастень мөн л ер бусын туранхай нэгэн байлаа. Уран барилгын мэргэжил эзэмшээд сургууль төгсөхдөө тэр 20 кг жинтэй байсан. Барилгын компанид тэрээр Крузель гэгчтэй хмат ажилладаг байж. Хамтрагчаа ийм ер бусын болохыг тэрээр гайхдаг байснаа хамтдаа ажлаа орхиж ямар нэгэн театрт ажилахыг санал болгожээ. Ингээд тэд Марсельд үзүүлбэр үзүүлдэг болж Крузель нь менежерээр ажиллаж эхэлсэн байна.

Тэд Европоор хэд хэдэн удаа явж багагүй амжилт олж байсан ч Кастень хамтрагчийнхаа байнгын дарамтад байснаар сэтгэлээр унаж Бельгийн Льеже хотод үзүүлбэрээс ирээд буудалдаа дүүжилж амиа хорложээ.

Гэнэтийн нөхцөл байдлаас болоод хэтэрхий турсан хүмүүс бас байна. Жек О’ Лири гэгч Лос-Анжелос дахь гэртээ 1948 оны зургадугаар сарын 13-нд өглөөгүүр гэнэт зогисуулж эхэлж.  Орой болтол үргэлжилсэн нь бүр 1951 он хүртэл сунжирчээ. Гэхдээ долоо хоног хэртэй завсарлаад л үргэлжилсээр 1956 оны зургадугаар сарын 1 хүртэл зогисуулж. Энэ хугацаанд Жек О’ Лири 160 сая удаа зогисуулсан гэсэн тооцоог эмч нар гаргажээ. Эцсийн эцэст мань хүн ердөө 33 кг жинтэй болсон гэдэг.

Ер бусын туранхай хүмүүсээс өөрөөсөө хэт бүдүүн тарган хүнд хайр сэтгэлээ өгч гэрлэсэн тохиолдол бас байх. Питер Робинсон гэгч өөрөө 30 кг жинтэй атлаа 240 кг жинтэй Банни Смитэд хайр сэтгэлээ өгсөн байдаг.
 
40 кг жинтэй Жеральд Линдофф 1930 онд 300 кг жинтэй Берта Лиллитэй насан туршийн амьдралаа холбосон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан