Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хатан хааныг өвчилсөн гэж бичсэн сэтгүүлч уучлал гуйжээ

ВВС агентлагийн сурвалжлагч эмэгтэй  Ахмен Хаважа Их Британийн хатан хаан Елизавета II-ыг өвчилжээ хэмээн бичсэнийхээ төлөө  уучлал гуйж байгаагаа твиттертээ бичсэн байна. “Худал түгшүүр байлаа. Хэн нэгэн эмзэглэж тэвдсэн бол уучлал хүсье” гэж сэтгүүлч эмэгтэй бичжээ.

ВВС-ийн сурвалжлагч өмнө нь хатан хаан Елизавета II өвчний улмаас Лондонгийн Эдуард YII эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэж бичсэн юм.
“Хатан хаан өнөөдөр өглөө Лондонгийн Эдуард YII эмнэлэгт очиж жил бүрийн уламжлалт үзлэгтээ орсон. Энэ бол зүгээр  л урьдчилан сэргийлэх үзлэг байсан болохоор хатан хаан эмнэлгээс тэр дороо явсан” гэж Букингемийн ордны төлөөлөгч мэдээлснийг Telegraph иш татжээ.

Дээрх твит нь хэрэв хатан хаан нас нөгцвөл сэтгүүлчид хэрхэн ажиллах вэ гэдэг сургуулилтын үед тохиолдлоор нийтэлчихсэн мэдээ гэнэ. Ийм сургуулилтыг ВВС  байнга хийдэг юм байна

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан