Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
ФИФА-гийн эрх баригчид авлига авч байсныг дэлгэж эхэллээ
АНУ-ын Хуульзүйн яаманд Олон Улсын хөлбөмбөгийн холбооны түшмэлүүдийг авлига авсан хэрэгт буруутган шалгаж, шүүхэд сонссон материалуудыг нийтэд дэлгэж эхэллээ. Энэ үеэр Умард болон Төв америк, Карибын тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн нийгэмлэгүүдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, ФИФА-гийн гүйцэтгэх хорооны гишүүн байсан Чак Блейзер мэдүүлэг өгч эхэлсэн байна. Тэрээр Холбооны мөрдөх товчооны мэдээлэгч, АНУ-ын хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллаж Олон улсын хөлбөмбөгийн холбоонд нүүрлээд байсан гэмт хэргийн тухай илчлэхийг бодсон бололтой.
Тэр өөрөө болон ФИФА-гийн албан тушаалтнууд авлига авч байж 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрхийг Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад өгсөн гэж Чак Блейзер мэдүүлжээ.
“Үндсэндээ 1993 оноос эхлээд 2000-аад оны дунд үе хүртэл би болон бусад албан тушаалтан авлига авч байж дэлхийн аварга шалгаруулах болон “Алтан цом”-ын тэмцээнийг шууд дамжуулах эрхийг телевизүүдэд олгодог байсан. Энэ бол 1996, 1998, 2000, 2002 болон 2003 он. 2004-2011 онд би, гүйцэтгэх хорооны бусад гишүүд авлига авсны хүчинд Өмнөд Африкийн бүгд найрамдах улсыг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах орноор сонгосон” гэж Блейзер хэлснийг Guardian дамжуулжээ. Авлигын мөнгөө тэд АНУ-д чекээр авч байсан гэнэ.
Блейзер мөдөн байцагчидтай хамтран ажиллахыг зөвшөөрч, мэдүүлгээ дуу бичлэгийн хураагуурт өгч байгаа юм байна.

0 Сэтгэгдэл