Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Ерөнхий сайд асан С.Баяр Америкт харшийнхаа өмнө зүлэг услаад зогсч байна гэв үү
Сошиал ертөнцөд “Зүлэгчин С.Баяр хаачив” хэмээн өөр хоорондоо асууж сураглав.
Нээрээ 24 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгө нь АНУ-д байдаг, 3 сая долларын үнэтэй тансаг хаусныхаа гадаа зүлэг усалсан шигээ амьдарч байгаа гэх “хэргийн эзэн” болсон Монголын улс төрийн нэгээхэн өнгө төрх гэгдэх С.Баяр хаа явна вэ.
Өнгөрсөн намар “хөдөө орон нутгаар явж байгаа. Сайхан намар болж байгаа ч юмны үнэ өсөөд болохгүй байгаагийн шинж харагдаж байна. Чухам ямар шийдвэр гаргах хэрэгтэйгээ бодох хэрэгтэй болж” хэмээн “би амьд мэнд байгаа шүү” гэдгээ улс төрийн хүрээллийнхэнд сануулж байсан С.Баяр уг нь АТГ-т шалгуулах хэд хэдэн шалтагтай болсон нэгэн.
Түүнийг Манхэттэн дэх хаусныхаа зүлгийг услахаас гадна АНУ дахь 6 ч тансаг хаусаа нааш цааш нь гүйлгэж борлуулсан шигээ тансагхан тааваараа амьдарч байгаа тухай нь УИХ-ын гишүүн Г.Уянга олон нийтэд дэлгэж, шалгах шалтаг шалтгааныг нэмээд авсан.
Хөөрхий бие нь тааруухан учраас улс төрөөс хөндийрсөн, АНУ-д эмчлүүлж байгаа хэмээн түмний өрөвдсөн сэтгэл дунд байсан хүн гэнэт ийм их хэмжээний хөрөнгөтэй гэдгийг дуулсан олон нийт Г.Уянга гишүүний мэдээллийг хэрхэн хүлээж авсан нь тодорхой. С.Баяр өөртэй нь холбоотой хэд хэдэн мэдээллийн дараа ил гарч “Цензургүй” ярьсан. Тэрээр “Захиалагчийгаа хулхидсан зүйл байнаа л гэж би харсан. Яагаад гэвэл фотошопыг янз янзаар хийж болно ш дээ. Жишээлбэл, би зүлэг yсалдаг уу гэвэл усалдаг. Энэ хойно зусландаа бол нэг хэдэн мод бут сөөг суулгачихаад зогсож байдаг байхгүй юу. Сайн фотошоп хийе гэх юм бол тэр зургийг маань аваад гадаадын нэг том эдлэнгийн фонон дээр тавьчиж бас болноо доо. Гэтэл тэр фотошоп дээр байгаа тэр зурган дээр байгаа хүн нь би биш байгаа байхгүй юу” хэмээгээд “би хойт зуслан дээрээ бол зүлэг усалдаг нь үнээн. Надад өөрийн эзэмшлийн ямар нэгэн байр сууц гадаадад байхгүй. Байх тийм шаардлага ч үгүй. Би Монголдоо амьдарч байгаа, цаашид ч амьдарна” гэсэн. Гэхдээ энэ нь олон нийтэд хэр үнэмшилтэй сонсогдсон бол оо. Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн учраас тэрээр нэр төрөө сэргээлгэж, яс шалгуулна гэсэн ч одоогоор шалгасан, шалгуулсан эсэх нь аль аль нь тодорхойгүй байна.
Зарим хэвлэлээр С.Баяр нэр төрөө сэргээлгэхээр АТГ-т өргөдөл өгсөн. Өргөдөлдөө зарим хэвлэлээр гараад буй шиг гэмт хэргийн шинжтэй үйлдэлтэй намайг холбоотой эсэхийг Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж өгнө үү хэмээн бичсэн ч гэж буй. Гэвч одоогоор шалгуулсан эсэх нь тодрох байтугай Монголд байгаа юу гэж асуух хэрэгтэй байгаа билээ. Магадгүй мань хүн шалгуулах тухайгаа тас мартчихаад хаа нэг газрын эдлэндээ зүлгээ услаад зуны сарыг таатайхан өнгөрөөж байгаа байх. Харин манай хууль хяналтынханд бол налайх зав байхгүй л баймаар юм.
Ouy tolgoig. Zarsan humuus bugd luiwartcid l shuu dee
9 дүгээр ангидаа хүн хутгалж байсан багын дээрэмчин л дээ
S.Bayr ch zoligiin hulgaich daa,yhvel taarna.

0 Сэтгэгдэл
irgen
kharvaas photoshop bna
2015.06.05
2015.06.04
2015.06.04
2015.06.04