Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ким Чен Ун удирдагч имижээ сольж Хрущевын дүрд хувилжээ


                                            Ким Чен Ун хөдөөгийн фермд

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун имижээ өөрчилж Зөвлөлт төрийн жолоодогч асан Никита Хрущев АНУ-д айлчилж ирснийхээ дараа зөвлөлт гүрнийг эрдэнэ шишийн орон болгох гэж байсан үеийг дууриаж эхэлжээ.
БНАСАУ-ын удирдагч саяхан “ферм 1116” гэдэгт зочилж ХАА-н үйлдвэрлэл, тариалангийн ажилтай танилцахдаа яг л Хрущев шиг хувцасласан төдийгүй цэргийнхнээ дагуулж явахаа ч мартсангүй. Энэ зургийг польшийн Wiadomosci хэвлэлд нийтэлжээ.

                                    Никита Хрущев тариан талбайд

Сөүлийн их сургуулийн сүүлийн судалгаагаар БНАСАУ хүнсний хоёр дахь хомсдолд орохын ирмэг дээр байгаа гэнэ. Энэ тухай НҮБ-ын тайланд ч бас бичсэн нь бий.
Хэдийгээр Умардын удирдагчид бодит байдлыг нууж улс орноо цэцэглэн хөгжиж байна гээд байдаг ч ард түмэн нь ялангуяа хөдөөгийн иргэд нь хагас өлсгөлөнгийн байдалд байгаа нь нууц биш хэмээн  obozrevatel.com сайтад бичжээ.

0 Сэтгэгдэл
Сөүл хойтыгоо байнга гүтгэж үхэх гэж байна,хатах гэж байна гэж гүжирдэж байдаг юм. Хойтууд нь үхээд дууссан юм үгүй л байна. Хойтоороо оролдоход Өмнөдөд ашигтай байдаг бололтой. Сонирхолтой бололтой.
Хамгийн их уншсан