Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросыг сандралд оруулахыг Монгол гарцаагүй дэмжинэ гэнэ

Геостратегийн анализ явуулдаг нэлээд алдартай “Wikistrat” компанийн шинжээч, мэдээлийн дайны мэргэжилтэн гэгддэг америк профессор Ж. Майкл Уоллер нь хэрхэн Оросын эсрэг үзэл суртал, мэдээллийн дайн явуулж, барьц алдуулан сандаргах талаар Литвад зөвлөгөө өгчээ. Интернэт дэх Литвын хамгийн том эх сурвалж болох “DELFI”-д ярилцлага өгч Оросын эсрэг авч болох сөрөг ухуулгын зарим аргыг санал болгохдоо Монголын нэрийг хавчуулаад авсан байх юм.

Профессор Ж. Майкл Уоллерын бодлоор Литва улс өөрийгөө жижиг гэж гололгүйгээр Оросын эсрэг мэдээллийн маш амжилттай дайралт хийх боломжтой.  Тэрээр “Литва улс нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн. Та нарын хийж байгаа зүйлсийн талаар бүгдийг мэдэхгүй ч Орос нь хориг тавьна гэдгийг баттай мэдэж байгаа тохиолдолд энэ бол бусдын эрхийг хамгаалахад хамгийн тохиромжтой байрлал. Орос хориг тавих эрхээ хэрэгжүүлнэ гэдгийг мэдэж байгаа нөхцөлд маш олон тогтоолын саналыг гаргаж болно. Оросыг хориг тавих болгонд бүгд энэ улсын хийж байгаа гэмт хэргийг анхаарна” гэж.

Улмаар олон улсын форумууд дээр улс орныг нь бөхөлзүүлэх гэх болгонд дипломатчид ба улстөрчид галзууртлаа уурладаг. Иймд “Аюулгүйн зөвлөл дэх Кремлийн төлөөлөгчид хориг тавих эрхтэй гэдгийг мэдэж байгаа тохиолдолд анхандаа юу ч хийх боломжгүй мэт сэтгэгдэл төрнө. Гэтэл энэ байдлыг өөр өнцгөөс хараад хүний эрх, үндэстний тусгаар тогтнох эрх, аюулгүй байдал зэрэг сайн, эерэг гэж санагддаг юм болгонд хориг тавиулаад байж болно. Тэднийг хамгаалтын байдалд оруул. Ингэвэл тэд санаачлагыг гартаа авах эрхээ алдана, олны нүдэнд муугаар харагдана, бусад улстай харилцаагаа муутгах төдийгүй хамгийн гол нь та нар юу ч зарлагдах хэрэггүй” гэсэн байна.

Үүний тулд дан ганц Оросын эсрэг чигэлсэн тогтоол санаачлалгүйгээр бусад олон орны сонирхдог асуудлуудыг нэг зэрэг хөндөх хэрэгтэй гэнэ. Жишээлэхэд, Байгаль нуурын экологийн аюулгүй байдлын асуудлыг хөндөж болох аж. Үүний тулд яах ёстойг профессор сургахдаа “Аюулгүй зөвлөлд оруулсан тогтоолын саналд Байгаль нуурын экологид учирч байгаа аюулын талаар яригдаж болно. ... Бурядуудын хувьд Байгаль нуур бол эх нутаг нь болохоор хадгалж үлдэхийн тулд хөдөлгөөн бий болгосон байгаа. Тэгэхээр зүгээр л өдөөн хатгалга явуулахын тулд тогтоолыг давхар бас буряд хэл дээр бэлдэж болно. Ийм замаар НҮБ –д бурядуудын өөрийгөө тодорхойлох эрхийг сөхөж болох бөгөөд үүнийг Монгол болон Төв Азийн зарим улсууд гарцаагүй дэмжинэ. Та нар санал хураалтаар ялагдах ч энэ чухал биш. Гол нь дипломат маргаанд ялж, дэлхий дахины анхаарлыг татах нь чухал” гэжээ.

Цаашлаад литвчуудын зүгээс Оросын эсрэг мэдээллийн ямар өдөөн хатгалга явуулж болох талаар сургахдаа ганцаардаж болохгүй, барьц алдуулах болгондоо аль болох олон орныг багтаасан эвсэл бий болгож байх хэрэгтэйг онцолжээ. Жишээлэхэд, Оросын хойд нутгийн үндэсний цөөнх болох карелчүүдийн эрхийн асуудлыг сөхөхдөө Финляндын дэмжлэгийг урьдчилаад авсан байх. Крымийн татаруудын эрхийг асуудлыг сөхвөл урьдчилаад Турк болон лалын шашинт бусад орнууд дэмжинэ гэж.

Ингээд ч зогсохгүй Оросын түрэмгийлэлд өөр байдлаар хариу өгч Калининградын статусыг үгүйгэх хэрэгтэй гэсэн байх юм. Дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө Калининград муж гэж байгаагүй, харин Кенигсберг хотоор төв хийсэн Дорнод Пруссын нэг хэсэг байсан бөгөөд энэ хэсгийг Улаан арми эзлэн авсан. 1943 оны Ялтын уулзалтын үеэр ЗХУ, АНУ, Их Британи нь Польш ба ЗХУ –ыг заагласан хилийг Керзоны шугамын дагуу тогтоосон. Ингэхэд одоогийн Калининград мужийг ЗХУ-ын талд өгсөн ч эрх зүйн ямар ч баримтыг батлаагүй. Удалгүй Калининградын асуудлыг 1945 оны Подстамын улзалтын үеэр сөхсөн. ЗХУ нь хөлддөггүй боомт байхгүй, дайны үеэр асар их хохирол амссан гэсэн хоёр шалтаг гаргаж ирсэн. Үр дүнд нь холботнууд ЗХУ-ын шаардлагыг зөвшөөрсөн ч энэ нутагтай холбоотой асуудлыг дайны дараахь уулзалтаар эцэслэн шийдэхээр шийдсэн гэнэ. Гэтэл ЗХУ нь үүнийг хүлээлгүй тус мужийг уулзалтаас өмнө өөртөө нэгтгэсэн юм байх. Дараа нь Хүйтэн дайн эхэлж ямар ч гэрээ, баримтанд гарын үсэг зуураагүй л гэнэ.

Ж. Майкл Уоллер профессорын бодлоор эрх зүйн статусыг баталсан баримтанд гарын үсэг зуураагүй байдлыг ашиглаад Украйны эсрэг түрэмгийлэл явуулж, бусад хөршдөө занал хийлж байгаагийн хариу болгож Өрнөдийн орнууд Калининград мужийг Оросын хууль ёсны харьяа гэдэгт эргэлзэн үгүйсгэж болно гэнэ. Профессор “Калининград мужийн хэзээ ч байгаагүй эрх зүйн статусын талаар бодож эхлэх цаг болсон нь хамгийн чухал. Германчууд энэ нутгийн талаар ямар нэг шаардлага тавихгүй гэсэн ч мужийн статусыг хэзээ ч тодорхойлж байгаагүй юм. Одоо ч тодорхойлоогүй байгаа. Миний бодлоор арчдилсан орнууд энэ асуудлыг сөхөх ёстой” гэсэн байна.

Оросын тухай ярихдаа професссор нь ОХУ-ыг Зөвлөлтийн адилаар олон хэлээр ярьдаг үндэстэн ястанаас бүрддэг улс гэдгийг онцлоод өөрийн гэсэн хэл, соёл бүхий бүлэг болгонд олон улсын тавцанд эрх өгөх боломжтой гэжээ. Тэрээр “Бидний хийх ёстой зүйл бол энэ. Жишээлэхэд, карелүүд илүү эрчимтэйгээр оросжиж байгаад гомдоллож байгаа. Бид тэднийг дэмжих ёстой. Крымийн татаруудын хувьд ч мөн адил. Ярих, байр сууриа бэхжүүлэх боломж олгож, өвөг дээдсийнхээ нутгийн талаар тавьж байгаа шаардлага нь хууль ёсных гэдгийг тэдэнд харуулах ёстой. Бид буряд, якутуудад улс байгуулах эсвэл бүр тусгаар тогтноход нь туслах ёстой” гэсэн байна.

Ж. Майкл Уоллер бодлоор эдгээр арга хэмжээ нь Москвагийн сурталчилж байгаа улсаа нягтруулан төвлөрүүлэх бодлогод том аюул учруулна. Ингээд ч зогсохгүй Кремлийн бодлогод дургүйцэж явдаг оросууд ч ийм арга хэмжээнд оролцож байгаа гэнэ. Тэрээр “Орон нутагт амьдарч байгаа жирийн оросууд хувь тавиланг нь шийдэх хэрэгт санаа хэлэх эрхгүй явна. Бүгдийг Москвагаас зааж байгаа, харин энэ бол тэднээс зөвхөн аваад эргүүл юу ч өгөхгүй байгаа гэсэн үг. Бид эдгээр хүмүүсийг саналаа илэрхийлэхийг Зөвлөлтийн үед шиг дэмжиж байсан шигээ дэмжиж өгөх хэрэгтэй” гэсэн байна.

Энэ бүх зөвлөгөөг Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Америкчууд Оросыг тогтворгүй болгох гэж эрмэлзэж байгаагийн нотолгоо гэж үнэлж магадггүй гэж эмээхгүй байгаа талаар асуухад профессор “Хүйтэн дайны дараа бид ОХУ-ыг дэмжиж байсан, цэргийн хүч бус харин зах зээлийн эдийн засаг, ардчилсан үнэт зүйлс дээр суурилсан хүчирхэг Орос орныг дэмжиж байсан. Гэтэл Оросын удирдлагууд энэ үзлээс урвасан. Бид Орост эдийн засгийн тусламж үзүүлж байсан атал Путин мэтийн хүмүүс энэ бүхнээс ашиг хонжоо олсон болж таарсан. Оросыг зах зээлийн эдийн засагт шилжих үед америкчууд, европчууд дэмжлэг үзүүлж байсныг Путин ба түүний найз нар хулгайлаад дарангуйлагч засаглалыг тогтоосон юм. Өөрсдийг нь сулруулах гэж байна гэж хэлэхэд тэдэнд мэдээж амархан. Гэтэл бид Оросыг сулруулахыг бус харин Кремльд эзэн суусан чекистүүдийг сулруулахыг хүсч байна” гэжээ.

Эх сурвалж: “DELFI”

http://ru.delfi.lt/news/live/ekspert-litva-dolzhna-tak-razdraznit-rossiyu-chtoby-ona-nachala-zaschischatsya.d?id=67945854

0 Сэтгэгдэл
энэ америкчууд ер нь сэтгэцийн юмтай байх аа балай улс юм аа. өөрийн түүх байхгүй уламжлал бахйгүй хөөрхий хоронсанаа гаргахаас өөр юм хийхгүй амьтад юм аа
энэ америкчууд ер нь сэтгэцийн юмтай байх аа балай улс юм аа. өөрийн түүх байхгүй уламжлал бахйгүй хөөрхий хоронсанаа гаргахаас өөр юм хийхгүй амьтад юм аа
xutsdag xaltar be iimerxyy maanaguudiig shyrsheed xayachix yumsan
orosuud baigal nuuraas tsaash baisan gej unen uu, tuuxiin xicheel deer yagaad zaadaggui yum boloo
manai tolgoigoo amerikad hudaldsan ulsturchid ard tumniihe erh ashigaar toglochih vii de. elbegdorj saihanbileguud bol magadgui shu.
АНУ гэж дэлхийг завааруулахдаа монголыг хавчуулж түүнд нь тал хятад гарууд хөөрцөглөн давхиж үр дүнд нь монголын тусгаар тогтнол алддагдах вий дээ
Одоо манайхыг бас оростой хэрэлдүүлж муудалцуулаад санаа нь амрах нь. Лалрууд манайхыг Хятад Орос хоёрын дунд, бүслэгдсэн байдаг гэдгийг мэдмээр л юм.
намар ялаа шумуул нэг их ихсдэг дээ........үхэхээсээ өмнө
Хамгийн их уншсан