Төр түшилцэж яваа бийлэгжүү эрхмүүдийн дунд толгой цохих хөрөнгөтэй Б.Наранхүү гишүүн нутгийнхаа иргэдэд бэнчингээ гайхуулаад иржээ. Тэрээр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг далимдуулан нутгийнхаа иргэдэд "авлига" өгчээ.
Учир юу гэвэл, Сайнцагаан сумын 0-18 насны 5226 хүүхдэд, мөн Эрдэнэдалай сумын 1398 хүүхдэд гарын бэлэг гардуулжээ. Мон ураны гэх эрхэм гишүүн маань мэдээж хувьд насны онцлогт нь тохируулан муугүй сонголт хийжээ.
Тухайлбал, 0-6 насныханд амттан бэлэглэсэн бол өсвөр насныханд бичил технологийн ертөнцөд хувьсгал хийж чадсан “Apple” корпорацийг үндэслэгч Стив Жобсын “Надтай хамт дэлхийг өөрчлөх үү?” номыг гардуулжээ. Түүнчлэн бүх хүүхдэд энэ сарын 3-ныг дуустал хүүхдийн паркт үнэгүй тоглох эрхийн бичиг өгч, тус паркт гурван шинэ тоглоом бэлэглэхээ иэлрхийлсэн аж.
Ингээд зогссонгүй ээ, Б.Наранхүү гишүүн эл өдрүүдэд нутгийнхаа бяцхан иргэдийг баярлуулахын зэрэгцээ сугалаагаар тодорсон 26 азтанд “Ямаха” маркийн мотоцикль бэлэглэжээ.