Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Телевизор бол нас хороох дайсан гэж 103 настай эмээ зөвлөж байна

Өнгөрсөн долоо хоногт 103 насныхаа ойг тэмдэглэсэн британийн өндөр настан Гертруда Хиндли өөрийнхөө урт насалж байга нууцыг телевиз огт үздэггүйтэй холбон тайлбарлалаа. “Миний бүх найзад телевизор бий. Харин би бол телевизороос татгалздаг. Би тайван байхыг л хүсдэг хүн” гэж тэр ярьжээ.

Хиндли хатагтай телевиз огт үздэггүй, хатан хааны титэм зүүснийг ч, Жон Деннедийн аллагын тухай ч, хүн анх саран дээр буусныг ч, Берлиний ханыг нураасныг ч, тэр бүү хэл есдүгээр сарын 11-ний халдлагын тухай ч үзээгүй гэнэ.

Гертруда Хиндлийн хүү Ричард Хиндли ч “Ээж үнэхээр телевиз үздэггүй хүн. Дэлхий ертөнц дээр юм болж байгааг тэр ёстой мэдэхгүй” гэж баталжээ.“Ийм ч болохоор тэр урт насалж байгаа гэж бид боддог” гэж тэрээр хэлсэн байна. 

0 Сэтгэгдэл
Urt naslah saikhan shdee buyn shdee
het urt naslaj hogshiroh yun saihan baina
Тэгж урт наслаад ашиг нь юундаа байна. Үр хүүхдээ зовоогоод хойд нас гэж байдаг бол эртхэн хүүхэд болж төрсөн нь дээр
хаха тв зүгээр ээ, интернет л дайсан даа.
Хамгийн их уншсан