Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Саакашвили Украины иргэн боллоо

Гүржийн ерөнхийлөгч асан Михаил Саакашвили  Украины харьяат боллоо гэж Дээд Радагийн депутат мэдээлсэн байна. “Михаил Саакашвили албан ёсоор Украины иргэн боллоо” хэмээн Радагийн депутат “Петр Порошенкогийн блок” намын гишүүн Мустац Найем фейсбүүктээ бичжээ.
“Гүржийн ерөнхийлөгч асан Саакашвили баасан гарагт Украины иргэн болж паспорт гардаж авлаа. Михо, бид шинэ Батумыг хүсч байна” гэж “Петр Порошенкогийн блок” намын өөр нэг гишүүн Сергей Лещенко твиттертээ бичсэн байна.
Үүний өмнө Украины ерөнхийлөгч Порошенко зарлиг гаргаж Саакашвилиг Одесс мужийн амбан захирагчаар томиллоо хэмээн мэдээлсэн юм.

0 Сэтгэгдэл
amerikiin tagnuul ulsaasaa urvagch biz dee
ene alialagch tun udahgui ukruuddaa aluulna za sainaar bodohod l huugdunu.
ene alialagch tun udahgui ukruuddaa aluulna za sainaar bodohod l huugdunu.
Хамгийн их уншсан