Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их Британи Европын холбооноос гарах эсэх санал асуулга явуулна


Их британи улс Европын холбооноос гарах эсэх талаарх санал асуулга 2017 оны сүүл хүртэл болно гэнэ. “Их Британи улс Европын холбооны гишүүнчлэлийнхээ тухай шинэ хэлэлцээр хийх болно. Үүнтэй зэрэгцээд тус улс Европын холбооноос гарах эсэхийг шийдэх санал асуулгыг 2017 оны эцэс хүртэл явуулах  тухай хуулийн төслийг өргөн барина” гэжэ хатан хаан Елизавета II  парламентын чуулганы нээж  хэлсэн үгэндээ тэмдэглэжээ.
Энэ санал асуулга нь Кэмероны тэргүүлж байгаа британийн консерватив намын сонгуулйин өмнөх гол ажил болох юм.Кэмерон улс орноо Европын холбооноос гаргасан тохиолдолд  цагаачлалын хуулийг өөрчилж, ингэснээр британи руу цувж байгаа цагаач иргэдийн урсгалыг багасгах талаар өөрсдөө арга хэмжээ авч чадна гэж ард иргэддээ амлаж байгаа юм.
Мягмар гарагт Еврокомиссын тэргүүн Жан-Клод Юнкер ерөнхий сайд Кэмеронтой уулзаж Лондонд цагаачлалын асуудлыг зүй зохистой шийдвэрлэхэд нь тусална гэж мэдэгджээ.
Их Британи улс Европын холбооноос гарсан тохиолдолд учирч болох санхүүгийн эрсдэлийн талаар Английн банк өнгөрсөн 25-ны өдөр танилцуулж төлөвлөгөө гаргахаар болсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан