Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Умард Солонгосын удирдагчдад ямар бэлэг өгч байж вэ
БНАСАУ-ын нийслэл Пеньянаас баруун хойш 150 км яваад Хянсан тойргийн нутагт үзэсгэлэнт Мехянсан ууланд Олон улсын найрамдөл нөхөрлөлийн музей гэж бий. Албан бусаар бол энэ музейг Умард Солонгосын удирдагчдад өгсөн бэлэг дурсгалын зүйлийн музей гэж болно. Энэ орчмын байгаль бол үнэхээр гайхамшигтай. Хэдэн зуун метр өндөр хадан хавцлыг ухаж барьсан музейн зургаан давхар хэртэй өндөр барилгын эргэн тойронд зэвсэглэсэн хамгаалалттай, яг орох хаалганы дэргэд мөнгөн өнгөөр будсан АК-47 барьсан хоёр цэрэг зогсоно.
Нүүрэн тал нь ил харагдах ч цаашаа хадан хавцал дундуур үргэлжлэх музейг 1978 оны наймдугаар сарын сүүлчээр ашиглалтад оруулсан гэдэг. Музейн нийт 150 танхимыг холбосон хэдэн зуун метр үргэлжлэх урт хонгилтой. Дотроо зургаан давхар, өргөн өргөн шаттай, бас цахилгаан шат бий. Энэ нүсэр барилгыг их удирдагч Ким Ир Сений дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор жил дөрвөн сарын хугацаанд барьсан гэдэг ч ердөө гурван өдөрт барьсан гэдэг домог яриа бий нь өсгөж хачирласан үг байх.
Энэ музейд БНАСАУ-ын үе үеийн удирдагч Ким Ир Сен, Ким Чен Ир, тэдний залгамжлагч өнөөгийн удирдагч Ким Чен Унд дэлхийн улс орнууд болоод ард түмнээс нь өгч байсан бэлэг дурсгалын зүйлс байдаг.
Энэ музей хоёр хэсэгтэй, хэсэг тус бүр өөр өөрийн орох хаалгатай. Эхний хэсэгт их удирдагч, БНАСАУ-ын мөнхийн ерөнхийлөгч Ким Ир Сенд өгсөн бэлгүүд байдаг бол хоёр дахид нь Ким Чен Ир, өнөөгийн удирдагч Ким Чен Унд өгсөн бэлгүүд тавиастай. Хаалгууд нь 4,5 тонн жинтэй, хэдэн арван см зузаан.
Бэлэг дурсглаын зүйлс гэвэл алмаз эрдэнэ, хуягласан галт тэрэг, онгоц, сагсны бөмбөг......
БНАСАУ-д үндсэндээ бүхий л газар орон, зүйлсийг удирдагчидтайгаа холбодог, энэ бүхнийгээ солонгосчууд хайрлан хамгаалж харьцдаг. Энэ музей бол яг л тийм. Музей дотор зураг авахыг хориглодог. Бүхий л электрон төхөөргийг орох хаалганы тэнд өлгүүрт хураалгаад, тусгай багажаар шалгуулж байж дотогшоо орно.
Ороход цахилгаан самбар дээр Ким Ир Сен удирдагчид дэлхийн 185 орноос 113846 бэлэг өгсөн, түүний хүү Ким Чен Ирт 60-70 мянган бэлэг ирж гэсэн тоон үзүүлэлт гарна. Яахав Ким Ир Сен төрийг бараг хагас зуун жил барьсан бол хүү нь ердөө 17 жил удирдсан болохоор тэр.
Гэхдээ энэ музейд тэднийг амьд сэрүүнд өгч байснаас эхлээд өнөө хүртэл өгч байгаа бэлгүүд байдаг гэдгийг тайлбарлагч хэлсэн.
Умард Солонгосын их удирдагчид хэн ямар бэлэг өгдөг тухай зуун удаа сонссоноос нэг удаа үзэхэд үнэхээр гайхмаар. Энд халуун зэвсгээс эхлээд сав суулганы цуглуулга, үнэт чулуугаар урласан дэлхийн газрын зураг, чамин тансаг хайрцаг, зааны соёо, цаг, зураг, хөгжим......дурдаад барахгүй.
Алмаз эрдэнээр хийснээс аваад алт, хувцанцар, цаасаар урласан зүйлс, тансаг машин, түлхүүрийн эгэл оосор, асар том ваар, компакт диск, удирдагчийн тухай нийтлэлтэй сонин гээд л.....
Бэлэг дурсгалын зүйлсийг өгсөн улсын газар нутгийн байрлалаар дэлгэсэн байна. Оросыг гэхэд л европын хэсэгт оруулсан ч өөр газар бас оросын бэлэг таарна.
Африкийн орнууд болохоор үнэхээр тансаг чамин, өндөр үнэтэй бэлэг өгсөн байдаг бол европ, америкийн орнууд сонин зүйлс байх жишээтэй. Энд 20 жилийн туршид өнгө хэлбэрээ алдахгүйгээр ваакумд байрлуулсан цэцэг ч бий.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайт 2000 онд Пеньянд айлчлахдаа удирдагч Ким Чен Ирт алдарт сагсан бөмбөгч Майкл Жорданы гарын үсэгтэй бөмбөг бэлэглэсэн байдаг. Энд бас Пелегийн гарын үсэгтэй хөлбөмбөг ч бий.
Оросын удирдагчид болохоор винтов, хутга, гал тогооны савны цуглуулга бэлэглэсэн нь байна.
Удирдагчдад өгсөн хамгийн том бэлэг нь юу байдаг вэ гэж асуухад тайлбарлагч “Эндээс холгүй оросын танхимд байгаа” гээд нэг хаалга нээхэд хуягласан том вагон харуулсан нь Иосиф Сталинаас 1948 онд Ким Ир Сенд өгсөн бэлэг гэнэ. Дэргэд нь хятадын удирдагч Мао Зэдунээс 1953 онд өгсөн яг адилхан хуягласан вагон байна.
Зөвлөлтийн удирдагчид чучхегийн орны тэргүүнд харамгүй бэлэг өгч байжээ. Сталин 1950 онд хуягласан “ЗИС” машин бэлэглэсэн байхад Маленков 1953 онд “ЗИЛ”, Булганин 1955 онд “ЗИМ” өгч байсан байх юм. Гэхдээ Сталины хуягласан галт тэрэг энэ музейн хамгийн том бэлэг бас биш юмсанж.
Тайлбарлагч “Мартах шахлаа, хамгийн том бэлэг энэ биш юм байна. Хамгийн том бэлэг энд байна” гээд хаалга нээхэд оросын ИЛ-14 онгоц зогсч байх нь тэр. Энэ бол Зөвлөлт Холбоот Улсын Коммунист намын төв хорооноос 1958 онд бэлэглэсэн тусгай онгоц. Түүний урт нь 22 м, далавчны нь урт 32 метр болохоор хамгийн томд орохоос яахав.
Гарах хаалга хүртэлх хэдэн өрөөнд өнөөгийн удирдагч Ким Чен Унд өгсөн бэлгүүд байна. Энэ нь нийтдээ 2900 ширхэгт хүрч байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Зочин
Харин ёстой сонирхолтой музей байна даа.
2015.06.02