Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Музейн үзмэр хув гэсэн чинь тэсрэх бөмбөг байжээ


Шведийн музейд үзмэр болгон тавьсан хоёр кг жинтэй хувь дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэсрэх бөмбөг байсныг тогтоожээ.
Жил хэртэйн өмнө  нутгийн нэгэн загасчин тэнгисийн эргээс үүнийг олж том хэмжээний хувь байна хэмээн орон нутагийнхаа музейд өгсөн байна. Музейн захирал Лейф Брост эхлээд үүнд нь итгэн музейдээ үзмэр болгон тавьжээ. Тэрээр “Загасчин үүнийг хув гэж хэлсэн. Гэвч дараа нь бодоод байхад энэ зүйл ийм хэмжээний хувнаас хүнд байхаар нь би гэнэт бөмбөг биш байгаа гэж бодсон” хэмээн The local хэвлэлийн сурвалжлагчид ярьжээ.
Ингээд Брост хэнд ч хэлэлгүй байж байгаад өнгөрсөн долоо хоногт аюултай бодис устгах мэргэжилтнүүдэд хандсан байна. Ингээд цагдаагийнхан ч мэдэж сапёрууд өнөөх хувыг олсон Балтинй тэнгисийн эрэгт очиж үзлэг хийтэл тэнд нь тэсрэх бөмбөгний ул мөр байж, улмаар өнөөх “хув” нь дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөг болохыг тогтоосон байна. Тэгээд  хэзээ ч дэлбэрч магадгүй зүйл гээд авч яван устгажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан