Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Халуунаас болж нас барагсдын тоо Энэтхэгт 750 хүрлээ

Сүүлийн хэдэн өдөр Энэтхэгт хэт халуун шатаж байгагаас амиа алдагсдын тоо 750 хүрээд байгаа  бол сүүлийн ганц хоногт гэхэд л 125 хүн амиа алдлаа гэж NDTV телевиз мэдээлж байна. Нийслэл Делид гэхэд л 45,5 градус хүрч байгаа бол энэ нь ойрын гурав дөрөв хоногтоо хадгалагдана гэж цаг уурчид мэдээлжээ. Баруун хойд нутаг Андхра-Прадеш мужид байдал бүр хүндэрч 50-иас дээш насныхан, байнга гадаа ажиллагсад хэт халууны золиос болж байна гэж Байгалийн гамшгийн эрсдэлтэй тэмцэх албанаас мэдээллээ.
Үүний өмнө наршиж амь алдсан хүний тоог 500 гэж мэдээлж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан