Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Туркмений ерөнхийлөгч амьддаа алтан хөшөөнд мөнхөрлөө


Туркменистаны ерөнхийлөгч Гурбангул Бердымухамедов амьд сэрүүндээ Ашхабад хотноо  хүрэл хөшөөнд мөнхөрчээ. Даваа гарагт нээсэн энэ хүрэл хөшөөнд Туркмен үндэсний хувцас өмссөн Ерөнхийлөгч дүүлж яваа морин дээр баруун гараа өргөн тагтаа нисгэж байгаагаар дүрсэлж алтадсан байна. Зохиогчийн санаа нь энэ хөшөөгөөр  Туркменистаны ард түмний болон түүний удирдагчийн чин хүсэл эрмэлзлийг дэлхий дахинаа илтгэхийг зорьсон байна. Хөшөөг “Аркапаг бинасы” хэмээн нэрлэсэн нь “Жолоодогчийн хөшөө” гэсэн үг гэнэ.
15 метрийн өндөр гантиг суурин дээр байрлуулсан  хүрлээр цутгаж, 24 каратын алтаар бүрсэн хөшөөг  Туркмений ардын зураач, барималч Сарагт Бабаев урлажээ.

Өнгөрсөн оны долдугаар сард Туркмений Гадаад хэргийн сайд Рашид Мередов улс орны удирдах бүрэлдхүүн, ард түмний нэрийн өмнөөс ерөнхийлөгч Гурбангул Бердымухамедовт хандаж хөшөөг нь Ашхабадад босгох хүсэлт тавьсан юм. Мередов энэ хүсэлтдээ өнөөгийн ерөнхийлөгчийн үед улс орны үндэсний эдийн засгийн хөгжил, амжилт бүтээл, олж байгаа ололт үнэхээр их тул ингэх нь зүйтэй гэжээ. Эрхэм ерөнхийлөгч хариуд нь “Ард түмний хүсэл бол ариун зүйл” гэсэн гэнэ.

0 Сэтгэгдэл
Сүх жанжны маань хөшөөг дуриалгаад хийгээд тавьчихаж
harin ch mash hugjiltei usl yum bnalee shu, ochij uzsen unen goe uls bna lee
хойд Солонгостой адилхан ядуу тоталитар дэглэмтэй улс өрөвдмөөр юм аа өөртө хөшөө босгуулах гэж жүжиг тавиад
Хамгийн их уншсан