Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орос, Украины хэнд нь итгэх болж байна аа


Нэг мэдээ:
Донбасст салан тусгаарлагч босогчдын зүгээс гал нээсний уршгаар украины цэргийн албан хаагчдаас таван хүн шархадлаа гэж Украины ерөнхийлөгчийн дэргэдэх Террорист ажиллагааны эсрэг байгууллагын албан ёсны төлөөлөгч Александр Мотузяник өчигдөр мэдэгджээ. Тэр бас сүүлийн үед босогчдын зүгээс гал нээх нь эрчимжсэн гээд энэ нь Минскийн хэлэлцээрийг зөрчиж байна гэж буруутгалаа. Энэ бүхний гайгаар Авдеевын коксхимийн завод ажлаа зогсоолоо хэмээн украины vev.by сайт мэдээлжээ.

Өөр нэг мэдээ: Донбасст украины хүчнийхний нээсэн галд  Хяналт зохицуулалт хийх хамтарсан төвийн оросын ажиглагч  офицерууд өртлөө. Энэ явдал салан тусгаарлагчдын “Горловка” пост, болон украины хүчний “Майорск” галын шугамын хооронд болсон байна. Оросын офицерууд бэртэж гэмтээгүй харин машин нь гэмтжээ гээд орос офциеруудын нэрийг дурдан, хоёрдугаар сарын 12-нд Белорусын нийслэлд энхийг сахиулах хэлэлцээр болсныг сануулжээ. Энэ бол Оросын lenta.ru сайт.

Энэ хоёр бол нэг л үйл явдлын тухай мэдээ. Үүнээс гадна украины хэвлэлүүдээр  орос цэргүүд украины зүүн нутагт байлдаж байна. Тэднээс баривчиллаа, тэд хаанаас ирсэн, анги нэгтгэлийнхээ дугаарыг мэдүүллээ. Оросууд украин ызүүн нутгийн босогч, салан тусгаарлагчдад зэвсэг нийлүүлж байна гэснэ мэдээллүүд дүүрэн.
Гэтэл нөгөө талд нь Орос улсын хэвлэлүүд болохоор украин, тэдний зүүн нутаг Донецк, Луганск нь чухамдаа өөрийн газар нутаг юм шиг тэнд болж байгаа бүхнийг бүхий л хэвлэлүүдээрээ дамжуулж, украинчууд л танк их буугаар буудаад сүйтгэж байна. Ийм тусгай хүчин, тийм ч зэвсэг орж ирлээ, ёстой л дугаар хорооны иргэн Иваныг ингэж айлгалаа, дарамталлаа гэж өглөө үдэш, өдөр шөнөгүй бүхий л телевиз хэвлэлээр мэдээлж байна.

1980-1988 онд үргэлжилсэн Иран, Иракын дайны үед мэдээлэл бас яг ийм алинд нь ч  итгэхийн аргагүй байсан билээ.
Украинчуудын хувьд салан тусгарлагчид, оросууд шиг муу хүмүүс байхгүй бол оросуудын хувьд Киев шиг, украины эрх баригчид шиг чөтгөр шулам алга.
Тэгээд интернетээр дамжин дэлхий нийтээр л нэг тарж байгаа энэ мэдээллийн алинд нь итгэх вэ.

АНУ-ын Exeminer.com сайтад “Оросын хэвлэлүүдэд нийтлэгдсэн Украины тухай хамгийн худал 60 мэдээлэл” гэсэн жагсаалт нийтэлсэн гэнэ. “Оросын мэдээллийн түрэмгий дайн, суртал ухуулгын асар том машин Украины зүүн нутагт өөрсдийн чявуулж байгаа үйл ажиллагааг зөвтгөхийн тулд худал мэдээлэл дамжуулж байна” гэж энэ өгүүлэлд бичсэн байна.  
Энэ мэдээлэл, өгүүлэлд ихэвчлэн Чечень, Сири, Далестинд авсан гэрэл зургуудыг хавсаргаж байна. Донецк мужид Украины Үндэсний гвардийнхны алсан хүмүүсийн 300 гаруй цогцос гарч ирлээ. Тэдний зарим эрхтнийг нь зарж борлуулахын тулд авсан байлаа гэсэн мэдээнд хавсаргасан зураг нь чухамдаа Чеченьд авсан зураг байлаа гэж энд бичжээ.
Европын холбооны дээд хэмжээний уулзалтын өмнө гуравдугаар сард бас оросын хэвлэлүүдэд Украины талаар юу бичиж байгаад  мониторинг  хийх ажлын хэсэг томилж байсан юм. Тэр бүү хэл дээд хэмжээний энэ уулзалт дээр Европын холбооны дипломатын тэргүүн Федерик Могерини “оросын суртал нэвтрүүлгийн” эсрэг төлөвлөгөө боловсруулах тухай ч ярьж байлаа. Эндээ зөвхөн зүүн Европ, орост  төдийгүй,  европын бүхий нутагт дэвсгэрт оросын худал суртал нэвтрүүлгийг хязгаарлах тухай ярьж байсан юм.

Эгнэ бүхнээс үзэхэд Украины зүүн нутагт дайн болоод зогсохгүй европ, Оросын хооронд үзэл суртлын, суртал нэвтрүүлгийн дайн болж байна.

Оросын нэг судлаач энэ тухайд “Жирийн иргэн”Хоёр үнэн гэж байхгүй, аль нэг н ь худал. Чухам аль нь худал вэ” гэж асууж байна. Энэ бол жинхэнэ асуулт. Хаана дайн болж байна, түүнийг дагаад мэдээллийн дайн болдог. Сөргөлдөгч талууд аль болох л өөрийгөө зөвтгөхийг хүснэ. Энэ сонирхлоо  гарт барьсан буу зэвсгээр төдийгүй үзгээрээ илэрхийлдэг. Харин хэнд нь итгэх в эгэдэг тухайд бол хэвлэл мэдээллийн төрөл бүрийн хэрэгсэл, сайт, хүмүүсийн сэтгэгдэл зэргийг уншиж, өөрөө дүгнэлт хий гэж зөвлөх байна гэжээ.

0 Сэтгэгдэл
Украйнчууд АНУ-с худал суртал ухуулга хийхийг л сайн сурч байгаа. Украйнд итгэсэний хэрэггүй.
заа хаана ч дайн болж байсан өөрийгөө зөвтгөдөг биз дээ израиль шинэ зэвсэгээ амьд хүмүүс дээр туршиж байгаагаа bloomberg харуулж л байдаг шд америк лалын орнуудад дайн хийж байгаагаа шууд тв-р үзүүлээд өөрийгөө зөвтгөж л байдаг шд манайх шиг амгалан бас олон улсын мэдээг шүүлтүүргүй авдаг түүнээс дүгнэлт гаргаж болох улс дэлхийд байхгүй шүү даанч усан толгойтнууд нь мэдээллээ боловсруулж чадахгүй л дээ тэгээд америк орос хятад гээд үзэн4 ядаад эсвэл магтаад эргүүтээд...
аль нь ч адилхан худлаа ярихдаа гарамгай нэг үндэстэн ш дээ. хэн нь эхлээд бэ гэдэг өндөг тахианы үлгэрээр одоо маргалдаж байгаа даа.
хїчтэйд нь итгэ
Хамгийн их уншсан