Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орос-Хятадын харилцааны дулаарал буюу “тооцоотой гэрлэлт”


БНХАУ-ын дарга Си Зиньпин, Хятадын ардын чөлөөлөх армийн дайчид Москвад болсон Ялалтын баярт оролцсон нь хоёр орны харилцаа дулаарахын эхлэлийг тавьсан гэж болно.
ХХ зууны туршид хоёр том хөрш нягт харилцаатай байхыг эрмэлзэж ирсэн ч Москвад болсон тавдугаар сарын энэ дээд хэмжээний уулзалт  Москвагийн урилгыг дэлхийн олон орны удирдагч бойкотолж байгаа энэ үед тун чухал үйл явдал боллоо.
Украины зүүн нутаг дахь салан тусгаарлагчдыг орос улс дэмжиж байна хэмээн барууны олон орны удирдагч Москвад ирэхээс татгалзсан. Харин Энэтхэг, Монгол, Серби болоод ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан зургаан улс Москвагийн парадад өөрсдийн цэргээ илгээсэн юм.
Хятадын төрийн мэдлийн хэвлэлүүд ялалтын баярт Хятадын Ардын чөлөөлөх армийн салбар, БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлал нь хоёр орны старатегийн түншлэлд чиглэж байна гэж дүгнэж байна.
“Global Times” хэвлэл Орос улс нацист Германыг ялсны 70 жилийн ойгоо тэмдэглэсэн нь олон улсын талбарт Москва, Бээжин хоёрыг ойртох замд түлхэж өглөө гэсэн байна. Синьхуа агентлаг “Хятад Орос хоёр манай гариг дээр энхийг сахиулах, олон улсын шинэ дэглэм төлөвшүүлэх талаар нэгдмэл зорилготой байгаагаа илэрхийлж байгаа хэрэг” гэж бичжээ.
БНХАУ-ын дарга Си Зиньпин ч гэсэн өөрөө Хятад орос хоёр улс дэлхийн хоёрдугаар дайны үед бусад орнуудыг бодвол хамгийн их хохирол үзсэн гээд “Хоёр орны амссан зовлон, олсон шарх, эмгэнэл нь  цэргийн салбарт эвдэршгүй нөхөрлөхийн үндэс болж байна” гэж хэлжээ.
Си Зиньпин дарга ялалтын парадын үеэр баярын эзэн Владимир Путинтай зэрэгцээд зогсч байгаа нь “их ах” Иосиф Сталины 70 насны ойгоор удирдагч Мао Зэ-дун коммунист ёсоор уулзаж байсныг санагдуулж байлаа.
Ганцхан Си Зиньпиний төрх нь 1949 оны Мао Зу-дуны Зөвлөлтийн удирдагчтай уулзаж байснаас огт өөрөөр ялгарч байна. Мао, Сталин хоёрын уулзалтын дараа дэлхийн коммунист хөдөлгөөнд анх удаа Хятад-Оросын холбоо тарахад хүрч, АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсоны 1972 онд Бээжинд хийсэн айлчлалын дараагаар Хятад-АНУ-ын найрсаг харилцаа бэхэжсэн юм. Энэ нь АНУ нь хүйтэн дайнд ЗХУ-ыг ялахад тусалсан билээ.
Харин ялалтын парад үзээд зогсч  байгаа Си Зиньпин, Владимир Путин хоёрын дүр зураг нь  АНУ тэргүүтэй барууны орнуудын нэгдлийг сөрөн зогссон дэлхийн шинэ дэглэмийн амьд сурталчилгаа болон харагдаж байна. Си Зиньпин, Путин хоёрыг тал талаас нь Зимбабвейн  Роберт Мугабе, Кубын Рауль Кастро,  Венесуэлын Николас Мадуро нар хүрээлж байна.

Хятад оросын шинэ түншлэлийг Сири, Украин, Иран, умард Солонгосын нөхцөл байдал  гэсэн олон улсын тулгамдсан асуудлаар нэгдмэл байр суурьтай байгаа нь тодорхойлж байгаа юм.
Бээжингийн хувьд Оростой нягт түншлэхийн эхлэл нь АНУ-Японы цэргийн хамтын ажиллагаа, Дорнод хятадын болон өмнөд хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай асуудлаар америкийн зүгээс японыг дэмжиж байгаад өгөх хариу болж байгаа юм.
Энэ шинэ түншлэлийн эхлэл нь америкийн эсрэг хоёр улсын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн тэнгисийн цэргийн хамтарсан сургууль, зэвсэг нийлүүлэхээ сэргээж байгаа явдал болж байна.
Зарим ажиглагч Орос, Хятадын улс төрийн болон цэргийн салбарт ийн ойртож байгааг “Тооцоот гэрлэлт” гэж үзэж байгаа ч ийм “зөөлөн холбоо” нь дипломат хүрээнийхний нэрлэж байгаагаар Москва, Бээжин хоёрт барууны эсрэг зогсоход нь байр суурийг нь бэхжүүлэх юм хэмээн mixednews.ru сайтад бичжээ.

0 Сэтгэгдэл
гэнэн путан нэг л өдөр нам тавиулсан байхаа мэднэ дээ
Хамгийн их уншсан