Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Германы 65 настай эмэгтэй дөрвөн ихэр хүүхэд гаргалаа


Германы нийслэл Берлиний оршин суугч, немц, орос хэлний багш 65 настай Аннегрет Рауниг гурван хүү, нэг охин төрүүлсэн нь тус бүр ердөө 655-960 грамм жинтэй, 30-35 см өндөртэй гэнэ. Ихэр багацуул одоо шинэ төрөгсдийг тэнхрүүлдэг инкубаторт эрүүл саруул байгаа юм байна.
Аннегрет багш өмнө нь 13 хүүхэдтэйн хамгийн том нь 44 настай, таван хүүгийн нь долоон ач бий гэнэ.

Аннегрет 2005 оны зургадугаар сарын 1-нд 13 дахь охин Лилигээ төрүүлэхдээ 55 настай байсан нь Германд хамгийн өндөр насандаа хүүхэд төрүүлсэн эмэгтэй хэмээн дээд амжилт тогтоож ХБНГУ-ын ерөнхийлөгч Хорст Келерийн мэндчилгээ, бэлэг хүртэж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан