Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Согтуу эр дурсгалын цогцолбор шатаачихаж

ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-Үдэ хот дахь Эх орны дайны баатруудад зориулсан дурсгалын цогцолборыг нэгэн эр шатааж орхиж. Цагдаагийнхан 24 настай эрийг олж саатуулахад тэрээр дурсгалын цогцолборт очоод дөхөх үедээ халтирч унаад тэнд тавьсан цэцгийн нэгийг мөнхийн гал дээр нь унагаачихсан гэдгээ хүлээжээ.  
“Биднийг очиход Куорка тосгоны оршин суугч, эрхэлсэн тодорхой ажилгүй тэр залуу тэндээ байж байсан. Байцаалтаар тэр халтирч унахдаа цэцэг унагаагаад тэр нь шатаж эхэлсэн байна. Улмаар цэцэгнүүд дараалан шатаж 12 цэцэгт гал авалцсан гэнэ. Залууг саатуулахад их хэмжээгээр согтсон байсан” гэж Буриадын хууль сахиулах газрын төлөөлөгч мэдээлжээ.

Галын улмаас дурсгалын цогцолборт ялалтын баяраар тавьсан цэцэгнүүд бүгд шатсаны зэрэгцээ гантиг хавтан, дайчдын дүрийг товойлгон урласан зэс хөөмөл галд өртөж гэмтжээ.

0 Сэтгэгдэл
saihan gar
Хамгийн их уншсан