Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эмэгтэй боксчид мөнгөн медалийн төлөө тулалдана

Тайванийн Тайпэй хотод болж буй эмэгтэйчүүдийн өсвөр үе, залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид өндөр амжилтыг үзүүлж байна. Манай тамирчдаас өсвөрийн 48 кг-ын жинд М.Энхжаргал, 54 кг-д Л.Ангараг, 57 кг-д М.Намуун нар дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангаж, түүхэн амжилт тогтоолоо. Тэд өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдана.
Мөн өчигдөр хүрэл медалийн төлөө өсвөрийн 50 кг-д Б.Мөнгөнсаран Ирландын тамирчин Келсей Леонардтай, залуучуудын 48 кг-д С.Осормаа Тайванийн тамирчин Ли Чинг Тингтэй тус тус тоглож, дийлджээ. 2015 оны өсвөр, залуучуудын ДАШТ-д 45 орны 441 гэзэгтэй боксчид өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээн энэ сарын 24-д өндөрлөх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан