Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хуримлаж байгаа нохойн даашинз 1500 доллар

Өнгөрсөн 17-ны өдөр Австралид ер бусын нэгэн хурим болж хоёр нохойг гэрлүүлсэн байна. “Гэрлэж” байгаа Жасмин нэртэй нохойнд австралийн загвар зохион бүтээгч Крейг Брейбрук даашинз урласан бол түүний хос Жасперт Мелбурны загвар зохиогч Годвин Хили костюм урласан гэнэ.

Хосуудын хуримд 60 гаруй нохой, 350 хүн урилгаар иржээ. Хурим дүүрэн цэцгээр чимсэн том танхимд болж хуримын бөгжтэй хамт гоёмсог зах солилцсон байна. Төгсгөлд нь хосууд хуримын том бялуу түгээсэн гэнэ. Зочид ч мөн ялгаагүй гомсог "хувцас"-тай ирцгээсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан