Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Хууль бус цагаачид гэдэг Европын толгойны өвчин
Африкийн орнуудаас Европыг чиглэн урсч байгаа хууль бус цагаачид өнөөдөр хамгийн тулгамдсан, эмзэг асуудал болж байна гэж “Журналь дю Димани” сонинд бичжээ.
Олон улсын цагаачлалын асуудлаарх байгууллагын мэдээлснээр зөвхөн энэ онд хагас сая хүн хууль бусаар европын зорьж Газар дундын тэнгисээр нэвтрэхийг оролдсон байна. 2013 онд гэхэд л Италийг зорьсон хууль бус цагаадчын тоо 175 мянгад хүрсэн байдаг. Италийн хэвлэлд бичиж байгаагаар бол Италийг юм уу, европын зорьж хууль бусаар зорчигдын тоо энэ жил нэг саяд хүрэхээр байна гэнэ. Энэ оны нэгдүгээр сараас хойш гэхэд л 35 мянган хүн ийм байдлаар Гзарын дундад тнэнгисээр ирсэн нь өмнөх оны мөн үеэс даваад одоо бүр ихэссээр байна.
Энэ нь гурван шалтгаантай. Нэгдүгээрт байгалийн таагүй нөхцөл. Хоёрдугаарт Ливид засгийн эрхийн төлөө тэмцэж байгаа дайсагнагч хоёр талын дайн тулааны хөлд нэрвэгдсэнээс зайлах гэж. Эцэст нь “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн жихадууд нутгийн христ шашинтнуудад байнгын дарамт үзүүлж алж хядаж байгаагаас дүрвэжэ байгаа хэрэг.
Үүний зэрэгцээ цагаачдын гуравны хоёр нь Европын орнуудад албан ёсоор юиз авч онгоцоор очиж байгаа гэж ЯЕвропын холбоо тоо гаргасан байна. Ингээд тэр орнууддаа үлдэж визийн хугацаагаа хэтрүүлэн байнга амьдрахаар үлддэг гэжээ.
Хууль бус цагаачдын тухайд Газрын дундад тэнгист байнга осол болж хүмүүсийн амь үрэгдсээр байна.
Цагаачлуулах бизнес
Африкаас Европ руу хууль бусаар гаргаж өгнө гэдэг бол маш их орлоготой бизнес. Цагаачдыг хууль бусаар гаргаж өгдөг нэгэн “бизнесмэний” ярьснаар бол “хил хэдий л хаалттай байна, төдий хэмжээгээр орлого ихэсдэг” байна. Ливийн эрэг дэх хөлгүүдийг устгалаа ч гэсэн ийм бизнес рэхлэгчид хүмүүсийг Европ руу гаргах өөр ямар нэгэн арга сэдэж олдог. Ийм бизнес эрхэлдэг нэгэн нөхөр сэтгүүлчид нэг удаа 150-200 хүнийг гаргахад цэвэр орлого нь 25 мянган евро болдог гэжээ. 2013 оны сүүлчээр нэг цагаач хилээр гарахад дунджаар 1000 евро төлдөг байсан бол энэ жил энэ үнэ 1800 евро болжээ.
Үүнийг тэгээд яаж шийдэх вэ
Умард Африкийн орнуудын засгийн газартай эргийн хамгаалалтын тухай шинэ гэрээ хэлэлцээр хийж Европыг чиглэсэн хууль бус цагаачдыг тэнгист гаргахгүй байх нэг арга байгаа юм. Гэхдээ энэ нь тухайн улс орнуудад засгийн газар байгаад тэр нь эрэг орчим өөрийн газар нутгаа хянаж, аюулгүй байдлаа сахиж, эмх журам сахиулж чадаж байвал шүү дээ. Энэ талаар итали мароккогийн эргийн хамгаалалтынхан хамтран ажиллаад үр дүнд хүрч байгаа юм. Гэтэл Ливид иргэний дпайн болж байгаа болохоор энэ арга хэрэгжих ямар ч боломжгүй байгаа юм. Өөр нэг зүйл бол Европын орнуудад цагаачлалын бодлого, үүнд хандах хандлага өөр өөр.
Африкийг цахилгаанжуулах нь
Ийм санааг хуучин Экологийн сайд байсан, өнөөдөр “Африкийн эрчим хүч” сангийн удирдагчдын нэг Жан-Луи Борло гаргаж байгаа юм. Тэрээр африкийн орнуудыг цахилганжуулбал эдийн засаг нь 5-12 хувь өснө гэж үзэж байна. Мэдээж улс орнуудын эдийн засаг сайжирвал хүн амын амжиргаа сайжирч гадагшаа тэмүүлэх нь багасна гэж үзэж байгаа юм. Африкийг цахилгаанжуулах хөрөнгө олб дэлхийн тэргүүлэгч орнуудад байгаа гэнэ. Ингэснээр зөвхөн африкийн орнууд ч төдийгүй дэлхий дахины хямралыг саармагжуулахад түлхэц өгөн гэж байгаа юм. Ойрын арван жилд үүнийг хийхгүй бол “африкаас урсах цгаачдын урсгал усны үер шиг болж нэмэгдэнэ” гэж тэр “Журналь дю Диманш” сонинд өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.

0 Сэтгэгдэл