Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мохаммедыг шоглодог зураач Charlie Hebdo сэтгүүлээс гарах нь


Лалын гэгээнтэн Мохаммедын шог хөргийг зурсан францын зураач Реналь Люзье ирэх есдүгээр сар гэхэд сэтгүүлийнхээ газраас гарна гэдгээ мэдэгдсэн  байна. Тэрээр “хэдэн сарын дараа гэхэд би Charlie Hebdo сэтгүүлд байхгүй, Шарлиг би бүр орхиж байна” гээд “энэ бол миний хувийн шийдвэр”,  цаашид энэ төрлөөр ажиллах нь хүнд боллоо гэсэн байна. Өнгөрсөн нэгдүгээр сард тус сэтгүүлийн байр луу лалын алан хядагчид халдаж 12 хүний амь хөнөөсний дараа тэрээр бас гэгээн Мохаммедийн шог зургийг дахин зурж нийтэлсэн юм. Харин дөрөвдүгээр сард тэрээр лалын гэгээнтний шог зургийг дахин зурахгүй гэж мэдэгдсэн байна.

Лалын гэгээнтэн Мохаммедийн шог зургийг нийтэлснийх нь төлөө Charlie Hebdo сэтгүүлийн байр луу нэгдүгээр сарын 7-нд зэвсэглэсэн хоёр этгээд халдаж 12 хүний амь хөнөөн 11 хүнийг шархдуулсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан