Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эмэгтэй волейболчид Олимпийн эрхийн төлөө Тяньжинд тоглоно

“Рио-2016” зуны олимпийн наадмын эрх олгох Ази тивийн волейболын эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн маргааш урд хөршид эхлэх бөгөөд манай баг тамирчид даваа гарагт эх орноосоо мордсон.

Энэ сарын 20-28-нд БНХАУ-ын Тяньжин хотноо зохион байгуулах тус хариуцлагатай тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Г.Баярсайхан, туслах дасгалжуулагчаар Б.Хэрлэн, багийн менежерээр Т.Алтансүх нар ажиллаж байгаа юм. Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, Г.Цэцэгжаргал, А.Батжаргал, С.Пүрэвжаргал, Ч.Номинчулуун, Г.Энхнаран, Б.Энхзаяа, Г.Хонгорзул, Г.Хандсүрэн, Б.Цолмон, М.Сувдмаа, Ч.Халиун, С.Отгонбямба нарын шилдэг тамирчид багтсан байна.

Монголын эмэгтэй волейболын тамирчид 18 дахь удаагийн Ази тивийн АШТ-д Япон, Вьетнам, Туркменистаны багуудтай хамт С хэсэгт сугалаа таараад байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан