Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Та нэг үнсэхдээ л өөрийгөө хэн болохыг таниулна

Францын эрдэмтэд 1000 хүнийг оролцуулан нэг сонин туршилт хийсний үр дүнд үнсэж байгаа байдлаар нь хүний зан чанарыг тодорхойлж болно гэж үзсэн байна.
Эрдэмтэд судалгаанд оролцохоор ирсэн сайн дурынхныг гурван хэсэгт хувааж үзсэн байна. Эндээ бие биенээ эртнээс мэдэх найзууд, хоёрдугаар хэсэгт харьцангуй бага хугацаанд дасалцсан дурлалт хосууд, гуравдугаар хэсэгт бие биенээ танихгүй залуу, бүсгүйчүүдийг сонгож авчээ.
Туршилтын явцад хэсэг тус бүрийн хосуудыг үнсэлцэхийг хүсээд дараа  нь хэд хэдэн асуулт бүхий анкет бөглүүлсэн байна. Хэсэг тус бүрийн хүмүүсийн бөглөсөн анкетыг судалж үзээд өмнө нь удаан хугацаагаар холбоотой байсан хосуудыг бодвол  танихгүй хүмүүсийн үнсэлт нь нөгөө талдаа илүү их мэдээлэл өгдөг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хэн нэгэн танихгүй хүн өөрийг тань үнсвэл түүний зан чанар, өөртөө итгэлтэй эсэх, идэвхтэй байдал, зан төлөв зэрэг  өөр олон зүйлийг ганцхан үнсэлтээр нь мэдэж болно гэж эрдэмтэд дүгнэжээ.

0 Сэтгэгдэл
hudlaa
Хамгийн их уншсан