Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алла Пугачева хүүхдүүдээ танилцуулав


Оросын НТВ телевизийн “Оросын шинэ мэдээ” нэвтрүүлэгт Алла Пугачева хувийн амьдралынхаа талаар тун сонирхолтой ярилцлага өгсөн байна. Тэрээр өөрийн ихрүүдийн тухай илэн далангүй ярилцаж, хэрхэн өсч торниж буй тухай үзэгчдэд дэлгэжээ. “ Хүүхдүүдийг маань харахыг олон хүн хүсч байгааг би мэднэ. Хамгийн гол нь тэднийг минь сайхан сэтгэлээр угтан авах хүн олон байгаасай. Гарри Лиза хоёр энэ есдүгээр сард хоёр нас хүрнэ.  Гэхдээ хүүхдүүд маань тэс өөр араншинтайг одооноос мэдэрч байгаа. Хэрвээ над дээр ажил хэргийн уулзалтаар зочин ирвэл хүү маань хажууд томоотой суугаад ухаантай царай гарган чимээгүйхэн биднийг ажигладаг. Харин имй үед охиндоо гоёл чимэглэлтэй хайрцгаа өгөхөөс өөр аргагүй байдаг шүү.  Энэ охид уу. Зүрх сэтгэл нь намайг гэхээс илүүтэйгээр эцэгтээ тэмүүлж байгаа нь анзаарагддаг. Харин хүү минь үргэлж миний талд. Заримдаа охин маань намайг хүүгээс минь харамлаж усан нүдэлнэ ээ. Гарри минь Лизаг бодвол сул биетэй. Хүүгээ өвдөхөөр би гэдэг хүн яг л галзуурсан мэт болчихдог. Амьдралдаа ингэж зовж шаналж байгаагүй мэт санагддаг юм” хэмээн Алла Борисовна ярьжээ. Тэдний гэр бүл уламжлалт дэг жаягийн адил л аж төрж буй гэнэ. Ээж гэртээ сууж хүүхдүүдээ асарч, өсгөнө. Харин аав мөнгө олох үүрэгтэй. Мөн чөлөөт цаг л гарвал гэр бүлдээ зарцуулдаг аж.  Түүнийг ярилцлагад орох үеэр нөхөр Максим Галкин нь Тюменьд томилолттой байлаа. “Хүү маань аавыгаа их санаж байгаа. Өглөө босоод л аавынхаа ажлын өрөөний хаалгыг тогшиж байгаа. Чимээ гарахгүй болохоор урамгүйхэн буцаад алхана. Уг нь ороорой гэдэг үгийг л сонсох санаатай. Хүүхдүүд ярьж эхэлсэн. Аавтайгаа хэл амаа тун сайн ололцдог. Амьдралыг минь хүүхэд л гийгүүлдэг гэдгийг мэдрэх ямар сайхан байна гээч. Тэднийгээ өсч том болохоос нь өмнө нь энэ жаргалыг илүү ихээр мэдэрч хамт байхыг хүсч байна. 13 нас хүрээд гадаад орчинтой танилцахыг нь би хажууд нь байж хүлээхийг хүсч байгаа” хэмээн Алла хэлээд дуучин, од байхаас илүүтэйгээр ээж хүн байхыг хүсч буйгаа илэрхийлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан