Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өөрийгөө бас өрөөлийг ялсан Ц.Мөнхзаяад баярлалаа

Кувейт улсын Кувейт хотноо 2015 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах эрчүүдийн 24, эмэгтэйчүүдийн 20 дахь удаагийн тэмцээн болж буй. Тэмцээний эхний өдөр манай долоон хүчирхэг жүдоч татамид гарснаас тав нь медалийн тавцанд зогслоо. Эх орныхоо төрийн далбааг Кувейтийн тэнгэрт мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх боломж ямар их хөлс хүч, эр зориг, тэсвэр хатуужлаар олддогийг эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдсан Ц.Мөнхзаяа харууллаа. Түүний барилдааны хором бүртэй Монголын үзэгчид хамт байж, бахардах шахсан юм. Хэт их баярлахаар эсвэл хэт их гомдохоор хүн өөрийн эрхгүй бахарддаг. Тэгвэл энэ удаагийн бахардалт мэдээж хэт их баярын минь илэрхийлэл болсон юм. Алтан медалийн төлөө манай гурван эмэгтэй тамирчин зодоглосон ч тэсвэр тэвчээрийнхээ ачаар Ц.Мөнхзаяа маань зорилгоо биелүүлсэн.
Тэрээр эхний тойрогт Тайландын бөх Сенатан Орагиныг базари үнэлгээгээр ялж,удаахь даваанд Тайваны Хуан Шихийг ялаад аваргын алтан медалийн төлөө жүдо бөхийн өлгий нутаг Японы Махо Нишикаватай барилдсан юм. Барилдааны  үеэр манай тамирчны мөр мултарсан ч өвдөлтөө тэсвэрлэн авсан үнэлгээгээ хамгаалж цагаа дуустал дайчин тэвчээртэй барилдаж өөрийгөө ч, өрөөлийг ч ялж тивийн аваргын эрхэм алдрын эзэн боллоо. Барилдааны үеэр бэртэл авсан зүүн мөр рүү нь өрсөлдөгч бөх чөлөө өгөхгүй дайрч байсан ч Ц.Мөнхзаяа маань базари үнэлгээ, нэг торгуулиар өрсөлдөгч бөхөө буулган авлаа.
Тэмцээний татами дээр шүд зуун зогссон тамирчин маань татамигаас буухдаа нулимс дуслуулж харагдсан. Үзсэн хэн ч бахархмаар. Хэтэрхий их бахархсандаа бахардмаар тийм л эр зоригийг тэрээр Ази тивийн дэвжээнээ харуулж чадлаа. Тэмцээнийг зохион байгуулагчид, хуран цугласан олныг гайхах, бахархах хоёрыг зэрэгцүүлсэн Ц.Мөнхзаяа маань алдрын тавцанд гар нь сойлттой зогсч олимпын оноо ахиулах оноотойгоо хамт ирэх алтан медалиа доголон нулимстай энгэртээ зүүсэн юм. Ингэснээр тэрээр Азийн аваргын нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай болж байна. 2012 оны Лондонгийн олимпод зодоглож, эх орныхоо нэрийг гаргасан түүний хувьд үрийн зулай үнэрлээд удаагүй ч бэлтгэлдээ буцан орж, тив дэлхийн чансаатай бөх гэдгээ энэ удаа дахин нотолж чадлаа.

0 Сэтгэгдэл
Зоригтой тэвчээртэй монгол бүсгийд баяр хүргэе Амжилт хүсэе Зорьсондоо хүрж амжилтын жаргал эдлээрэй хүү минь
Өмнөөс нь яс хавталзсан барилдаан болсон. Асар их тэвчээр гаргасан. Баяр хүргье.
Монгол эмэгтэй гэж ямар их тэсвэр ,тэвчээр хатуужилтай байж чаддагийг тив дэлхийд гайхууллаа Мөнх заяа охинд мөнхөд дэвжээндээ домог болон гайхуулж яваарай Харин амьдрал чинь энэ тэмцээн шиг хатуу хэцүү биш уяхан зөөлөн аз жаргалтай сэтгэл хангалуун байхыг хүсье Бахархан баярлаж байна
Үнэхээр бахархамаар байсан шүү
МОНГОЛ ЭМЭГТЭЙН ХАТАН ЗОРИГ, ТЭСВЭР ТЭВЧЭЭР, УУЖУУ УХААНЫ ИЛЭРХИЙЛЭЛ БОЛЖ, ЯЛАЛТ БАЙГУУЛЖ ЧАДСАН МӨНХЗАЯАДАА БАЯР ХҮРГЭЕ. МОНГОЛ ГЭДЭГ НЭРИЙГ ГАЙХУУЛЖ ЧАДСАН НЬ ҮНЭХЭЭР БАХДАЛТАЙ БАЙНА. УЛС ОРНЫ УДИРДАГЧИД МИНЬ, ЭРХЭМ 76 МИНЬ ЭЭ АРД ТҮМНИЙ ЧИНЬ 1 ОХИН ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ИЙМ БАЙХАД ТА НАР МИНЬ ДААНЧ ДЭЭ. ИДЭХ НҮҮР Л БАЙХААС ИЧИХ НҮҮР БАЙНА УУ.
unexeer gaixaltai bsan shuu chi unexeer mundag chamaar unexeer ix baxarxsan
Za mash tom bayar hurgeye,uzej chadaagui ch unshihad l ogshood irlee,Asar ih tevcheeriin gaihamshgiig uzuulj zorilgoo togs biyeluulsend ni bayar hurgeye!Bayarlalaa,eruul saruul baih ulam olon amjilt uzuuleh ni damjigguie
Хамгийн их уншсан