Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Осама бен Ладенг хөнөөгөөгүй, түүнийг худалдсан”


Барак Обама АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдох гол хөзөр, хүчин зүйл нь Дэлхийн “номер нэг” алан хядагч, “Аль Кайда” зэвсэгт бүлэглэлийн тэргүүн Осама бен Ладен байв. Учир нь, түүнийг устгах ажиллагааг Америкийн тусгай албаныхан гүйцэтгэсэн нь Обамаг дахин сонгогдоход нөлөө үзүүлсэн гэдэг.
Гэхдээ америкийн сэтгүүлч, Пулитцерийн шагналт Сеймур Херш Осама бен Ладенг АНУ-ын Засгийн газар хөнөөгөөгүй гэж бичжээ. Түүний бичсэн өгүүлэл нь  “Терроризмтой хийсэн дайны өөр нэг түүх” болж байна хэмээн “Business Insider” хэвлэлд бичсэн байна. Ерөнхийлөгч Барак Обамад ойр байдаг, нэрээ нууцалсан эх сурвалжийн хэлснээс иш татан  “Аль Кайда”-гийн тэргүүн Осама бен Ладеныг 2011 оны тавдугаар сард устгасан гэдэг нь худал, Цагаан Ордон худал мэдээлсэн гэж Сеймур Херш баталж байгаа юм байна.
АНУ-ын Засгийн газар Осама бен Ладеныг Пакистаны Абботабад хотын орчим өөрийнхөө гэрт байхад нь Америкийн тусгай албаны нууц ажиллагааны дүнд 2011 оны тавдугаар сард устгасан гэж мэдээлдэг. Харин алан хядагчийн биед шинжилгээ хийсний дараа цогцсыг нь маш нууц байдалд авч яваад далайд хаясан гэдэг юм.   
Харин сэтгүүлч Сеймур Херш ““Аль-Кайда”-гийн тэргүүн Пакистанд нуугдаж байсныг Америкийн тусгайгийн “далайн муур”-ын дайчид илрүүлээгүй. Америкчууд Пакистаны өндөр тушаалын түшмэлээс тусламж” авсан гэж бичжээ. Түүний баталж байгаагаар бол Пакистаны тусгай алба Осама бен Ладенийг бүр 2006 онд баривчилсан бөгөөд Талибууд болон бусад хэт даврагч хүчний үйл ажиллагааг хязгаарлах зорилгоор “Аль-Кайда”-гийн тэргүүнийг ашиглаж байсан гэлээ.

Харин түүний байгаа газрыг Пакистаны тагнуулын ажилтан АНУ-ын эрх баригчдад 25 сая ам.доллараар худалдсан гэдгийг АНУ-ын командлалын хоёр зөвлөх баталсан гэж сэтгүүлч Херш бичжээ. Херс бас Пакистаны эх сурвалжтай холбогдож үүнийг баталсан гэнэ.
Түүнчлэн Херш Осома Бен Ладены чандрыг Исламын ёсноос гадуур далайд хаясан гэдгийг бас анхаарч үзсэн байна. Сэтгүүлч тусгайгийн “Далайн муур”-ын нэг дайчны “Аль-Кайда”-гийн тэргүүний цогцсын  үлдэгдэл, ялангуяа хэд хэдэн сумны шархтай толгойг уутанд хийгээд Желалабад орох зам орчмын ууланд нисдэг тэрэгнээс хаясан гэсэн үгийг баримт болгожээ.
CNN-ийн мэдээлснээс оросын “Газета.ru” сайт иш татан “Цагаан ордон сэтгүүлчийн баримтуудыг няцааж байна” гэж мэдээллээ. Вашингтоноос хэвлэлд зориулан гаргасан мэдэгдэлд  “Бид “Аль-Кайда” бүлэглэлийг устгахад Пакистантай хамтран ажилладаг. Гэхдээ Осама бен Ладеныг устгах ажиллагаа бол эхнээсээ дуустал АНУ-ын ажиллагаа байсан” гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан