Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Лондонгийн гудамжинд ширэн бишгүүр үлээхийг хориглолоо


Одооноос эхлээд Британийн нийслэл Лондон хотод шотландын уламжлалт хөгжим болох ширэн хөөрөгтэй бишгүүр хөгжмийн ер бусын уянгалаг аялгууг иргэд орон сууц, албан байр, дэлгүүр, зочид буудалд сонсохгүй болох нь. Лондон хотын даргын төлөөлөгч “Бид гудамжны хөгжимчдийн бүхий л хөгжмийн зэмсгийг хүндэтгэж байна. Гэхдээ цахилгаан хөгжим, ширэн бишгүүр зэрэг зарим хөгжим нь хэт чанга дуутай учраас хүмүүст садаа болж байна. Ийм болохоор гудамжны хөгжимчид ийм хөгжмөөр хаана тоглох вэ гэдгээ бодож шийдэх ёстой” гэж хэлсэн байна. Тэр бас “Энэ бол ширэн бишгүүрийнг бүхэлд нь үгүйсгэж байгаа  хэрэг биш” гэжээ.
 

0 Сэтгэгдэл
Хөөрөгт цуур гэж мэдээндээ зөв бичжээ. Хөөрөг гэдэг нь нөгөө хөндий чулуу биш шаар юм. Хөөрөг гэдэг нь хий дүүрсэн хөөрдөг гэсэн утгатай. Ширэн хөөрөгнөөс гарсан хийгээр туслах бишгүүрүүдээ дуугаргаж, өөрөө гол бишгүүрээр ая тоглодог үлгэрлэвээс олон цуурт хөгжим л дөө.
Хамгийн их уншсан