Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Оросуудын 60 хувь нь АНУ-ын зүгээс аюул ирнэ гэж айж байна
Орос иргэдийн 60 хувь нь АНУ-ын зүгээс аюул ирнэ хэмээн эмээж байгаа бол тал хувь нь ОХУ-ын хөгжилд америк таагүй нөлөө үзүүлж байна гэж үздэгээ судалгааны “Левада-центра” төвийн явуулсан судалгаагаар илэрхийлжээ.
АНУ яг одоо Орост ямар нэгэн аюул занал учруулах уу гэсэн асуултад 59 хувь нь итгэлтэй байна гэсэн бол 32 хувь нь Оросын эдийн засагт дарамт учруулж байна гэдгээ илэрхийлсэн байна. Яг энэ асуултад 2007 онд аюулын тухайп 47 хувь нь эмээж байгаагаа илэрхийлж, 42 хувь нь эргэлзэж байгаагаа хэлж байсан юм.
2007 онд ОХУ-д учруулах АНУ-ын аюулыг санал асуулгад оролцлгёдын 51 хувь нь АНУ оросын эдийн засгийг хянаж байна гэж байсан бол өнөөдөр нэгдүгээрт АНУ-ын оросын хөгжилд садаа болж дарамталж байна гэсэн хариу 48 хувьтайгаар гарч иржээ.
2007 онтой харьцуулахад АНУ-ын зүгээс цэргийн хүчээр довтолж магадгүй гэж эмээсэн хүний хувь 10 хувиар өсч 31 хувь болжээ. Санал асуулгад оролцсон иргэдийн 33 хувь нь дайн болбол Орос ялна гэсэн бол дөнгөөж таван хувь нь АНУ-ыг ялна гэжээ. Харин дийлэнх 52 хувь нь ийм дайн болбол ялагчгүй гэж дүгнэжээ.
Дайн болсон нөхцөлд Орос улс баруунтай цөмийн зэвсгээр дайтах уу гэсэн асуултад 42 хувь ч итгэхгүй байгаа юм байна. Харин 13 хувь нь цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэж итгэлтэй хариулсан бол дөнгөж долоон хувь нь л цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж итгэлтэй хариулжээ.
Судалгаанд оросын 46 бүс нутгийн 134 суурин газрын 1,6 мянган хүн оролцсон юм байна.

0 Сэтгэгдэл