Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сталины хөшөөг хэн нэгэн гурав дахиа сэргээж босгожээ

Гүржийн дорнод нутгийн Телавын районы Акура тосгонд хэн нэгэн хүн сүүлийн хоёр жилд гурав дахь удаагаа Иосиф Сталины хөшөөг сайн дураараа сэргээн босгосон байна. Телав районы тэргүүн Александр Шатиришвили энэ тухайд хөшөөг ямар ч зөвшөөрөлгүй босгосон болохоор буулгана  гэжээ.

“Хэн нэгэн хөшөө дурсгал босгох гэж байгаа бол  уг нь хуулийн дагуу зөвшөөрөл авах ёстой. Харин ингэж дураараа авирлаад байгаа тухайд торгуулийн юм уу, өөр ямар нэгэн арга хэмжээ авах ёстой болно. Сталины цээж баримлыг бид буулгана” гэж Шатиришвили сэтгүүлчдэд хэлжээ.  Үүний өмнө Сталины хөшөөг хоёр ч удаа босгосон хэрэг гарч, нэгэнт хууль бус болохоор орон нутгийн эрх баригчид тухай бүр буулгаж байжээ.

0 Сэтгэгдэл
undesnii baharhal yay gehev
Хамгийн их уншсан