Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орос багш нарыг Эстонид төрийн хэл муу сурсан гэж торгожээ

Энэ оны эхнээс Эстонийн их дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд ажилладаг 328 орос багшийг аттестатчилж эстони хэлийг хангалтгүй түвшинд эзэмшсэн хэмээн 34 багшийг торгож шийтгэлээ хэмээн хэлний  шалгалтын албаны тэргүүн Ильмар Томуск мэдэгджээ.  
Энэ шалгалтыг орос хэлээр заадаг ерөнхий боловсролын  10 сургуулийн багш нарыг хамруулан авсан байна. “Шалгалтад 124 багш хамрагдсанаас 52 нь шаардлагатай төвшинд байсан. Бусад нь төрийн хэлийг шаардлагын түвшин сурах шаардлага авсан. Хангалтгүй байсан 13 хүнийг торгож шийтгэлээ” гэж Томуск “Радио 4”-өөр ярьсан байна.

Мөн хүүхдийн 12 цэцэрлэгийн 159 ажилтныг шалгасны 21 ажилтныг торгож шийтгэжээ.
Хэлний шалгалтын алба нь Эстонийн Боловсрол шинжлэх ухааны яамны харьяанд ажилладаг байгууллага. Эдний үндсэн үүрэг нь төрийн байгууллага, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд, худалдаа үйлчилгээ, эрүүл мэндийн байгууллага, бүх шатны сургуулиудад албан хаагчдын төрийн хэлний  /эстони/ мэдлэг ямар байгаад хяналт тавих үүрэгтэй юм байна.

Харин Олон улсын хүний эрхийг хамгаалах Amnesty International байгууллага хэлний мэдлэгийн талаар хатуу шаардлага тавих энэ байгууллага нь “залхаан цээрлүүлэх байгууллага” гэж 2007 онд нэрлэсэн байна. Мөн Европын зөвлөлийн конвенцын хүрээн дэх үндэсний цөөнхийг хамгаалах зөвлөх хороо 2011 оны арваннэгдүгээр сард гаргасан илтгэлдээ Эстонийг хэлний мэдлэгээс нь болж хүмүүсийг шийтгэхээ зогсоохыг уриалсан юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан