Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
НАТО-г гүйцэхгүй ч, Орос Хятад хоёр өөрийн гэсэн цэргийн холбоо байгууллаа
БНХАУ-ын дарга Си Зиньпинийг Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор ОХУ-д айлчлах үеэр хоёр орны хамтын ажиллагааны талаар томоохон хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсны нэг нь болзошгүй аюулын эсрэг хоёр орны хамтын хүчин чадлыг дээшлүүлэхэд чиглэсэн ОХУ, БНХАУ-ын цэргийн хамтын ажиллагааны хэлэлцээр байлаа. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, БНХАУ-ын Цэргийн төв Зөвлөлийн орлогч дарга Фань Чанлунтай хийсэн хэлэлцээрийн дүнгийн талаар мэдээлэхдээ Оросын БХЯ-ны орлогч сайд Анатолий Антонов ингэж мэдэгдсэн байна. Түүнийхээр бол хятадын коллегитой уулзах үеэрээ “өнөөгийн дэлхий дахины дэглэмийг зайлшгүй өөрчлөн байгуулах хэрэгтэйг тэмдэглээд хоёр өөр хэв загвараас салж, тэгш эрхт, харилцан үр ашигтай харилцааг дэлхий дахинд тогтоох ёстой” гэжээ.
Тавдугаар сарын 11-нээс 21-ний хооронд Орос, Хятад хоёр Газар дундын тэнгист “Тэнгисийн хамтын ажиллагаа-2015” гэсэн тэнгисийн цэргийн сургууль хийхээр болсныг Антонов мэдээллээ. Энэ сургуульд ОХУ-ын Тэнгисийн цэргийн флот, БНХАУ-ын Тэнгисийн цэргийн хүчний төрөл бүрийн ангиллын нийт 10 орчим хөлөг оролцоно гэж ТАСС дамжуулжээ. Антоновын хэлснээр бол энэ сургууль нь дэлхийн далай тэнгист далайн тээврийн аюулгүй байдлыг сахиулахад хамтран ажиллах ажиллагааг боловсронгуй болгох явдал гэнэ.
ОХУ-ын БХЯ-ны орлогч сайд “Сургуулилт гурав дахь орны эсрэг чиглээгүй, тэгээд ч тухайн бүс нутгийн улс төрийн нөхцөл байдалтай холбоогүй” гэж онцолсон байна.
Цэргийн салбарт ингэж өргөн хүрээнд хамтран ажиллах ч Орос, Хятад хоёр улс албан ёсны цэргийн эвсэл байгуулахаар төлөвлөөгүй байна гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Орос судлалын төвийн шинжээч Тянь Чуньшэний хэлснийг Sputnik нийтэлжээ.
Москва Бээжин хоёр цэргийн болон дипломат харилцаагаа бэхжүүлэх нь Вашингтоны зүгээс үзүүлж байгаа өнөөгийн болон өнгөрсөн үеийн дарамт шахалтаас үүдэлтэй. Ганцхан Орос-Хятадын харилцаанд 1969 онд ан цав гарсан ч хоёр орны удирдлага “түүхийн гашуун алдааг давтахгүй байх, ямар нэгэн эвсэл байгуулахгүй байх”-аар тохирчээ хэмээн Тянь Чуньшин үзэж байна.
“НАТО шиг төрийн байгууллага байгуулах нь хоёр орны үндсэн зарчмыг зөрчинө. Москва Бээжин хоёр 1960-1990-ээд оны хоёр талын харилцааны амжилт, бүтэлгүйтлээс ихээхэн алдсан” гэж шинжээч бичжээ.
Орос Хятадын цэргийн салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд армийн генерал Сергей Шойгу яриа хэлэлцээрийн явцад тэмдэглэсэн байна.
“Олон улсын нөхцөл байдал тогтворгүй байгаа нөхцөлд манай хоёр орны сайн хөршийн харилцааг бэхжүүлэх нь онцгой ач холбогдолтой. Ингэснээр Евразид бүхэлд нь болон түүний эргэн тойронд энхтайван байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулна” гэж Сергей Шойгу, Хятадын цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Фань Чанлуньтэй хэлэлцээр хийх үеэрээ хэлжээ.
ene 2 niilheeree neg l bish dee mongoljuudaa
Oros tenegtej bna daa.Damani aral. janashkoligoo martsan yum bh daa.hyatad hezee ch and nuhur bish gedgiig medehgui l bna daa.odoo yay gehev Sibiree udahgui hujaad aldana daa

0 Сэтгэгдэл
2015.05.13
2015.05.13